Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо
Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны Залуу Инженерүүдийн Клуб
Монголын Барилгын салбарт ажиллаж хөдөлмөрлөж байгаа болон шинээр энэ салбарт хөл тавьж буй залуу инженерүүдэд тулгамдаж буй олон асуудлууд байдаг. Дээд боловсрол эзэмшсний дараах мэргэжлийн сургалтуудаас гадна хоорондоо танилцаж мэдээлэл солилцох, мэдээллээр хангах, харилцан туршлага солилцох боломж тэр бүр байдаггүй билээ. Тэгвэл 2012 оны 05-р сарын 30нд МБИХ-ны хэсэг залуу гишүүд сэтгэл санаагаа нэгтгэн салбарынхаа хөгжилд залуу инженерүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд зориулсан мэргэжлийн чиглэлийн мэдээлэлийн бааз бий болгох,нийгмийн оролцоог идэвхижүүлэх зорилгоор МБИХ-ны ЗАЛУУ ИНЖЕНЕРҮҮДИЙН КЛУБ-ыг байгуулсан юм.
Зорилго:
1.
Барилгын салбарын залуу инженерүүдийн мэргэжлийн дадал чадварыг дээшлүүлэн хөгжүүлэх,
2.
Залуу инженерүүдэд зориулсан мэргэжлийн мэдээлийн сантай болох, үүгээр дамжуулан хоорондоо мэдээлэл, туршлага солилцох,
3.
Барилгын салбарт залуу инженерүүдийн нийгмийн идэвхи, үүрэг оролцоог сайжруулах, идэвхижүүлэх,
4.
Залуу инженерүүдэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд дуу хоолой нь болох,
5.
Үе үеийн барилгын инженерүүдийн залгамж холбоог бэхжүүлэх, ахмад үеэс олсон мэдлэг, туршлагаас суралцах.
Үйл ажиллагаа:
Клуб нь үндсэн 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулна.
-
Барилгын зураг ба материал
-
Барилга угсралт ба Менежмент
-
Гадаад харилцаа ба Олон нийт гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулах болно.
Хамрах хүрээ:
Барилгын салбарын 40 хүртэлх насны инженерүүд.
Клубээс залуу инженерүүдэд зориулсан зохион байгуулах ажлуудыг тухай бүр нь та бүхэндээ мэдээлж байх болно.
Клубын facebook page: МБИХ-ны Залуу Инженерүүдийн Клуб