Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо
Иргэд, олон нийт, барилгын салбарын инженер, техникийн ажилтан,ажиллагсдад эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Үүнд:
  1. Сургалт
  2. Мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл
  3. Туршилт, судалгаа, шинжилгээ
  4. Тоног төхөөрөмжийн зуучлал, худалдаа
  5. Барилгын дулаан алдагдлын үнэлгээ
Үйл ажиллагааны чиглэл:
  1. Эрчим хүчний алдагдал багатай, тохилог хувийн сууц барих, ашиглаж буй сууцны барилга, гэрийн дулааны алдагдлыг багасгах чиглэлээр технологийн сургалт зохион байгуулах, мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх;
  2. Хувийн сууцны барилгын зураг, төслийн сангаас иргэдэд сонголт хийх боломжийг нэмэгдүүлэх;
  3. Эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
  4. Барилга, сууцанд эрчим хүчний хэрэглээний үнэлгээ, барилгын дулаан алдагдалд иж бүрэн үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
  5. Эрчим хүч хэмнэлтийн тухай олон нийтийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа эрхлэн явуулах;
  6. Эрчим хүч хэмнэх, ногоон барилгын чиглэлээр шинэлэг мэдээ, мэдээлэл танилцуулах, технологи сурталчлах;
  7. Дулааны хэмнэлттэй хувийн сууцны барилгын зураг төсөл боловсруулах мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх;
  8. Хувийн сууцанд халаалт, агаар сэлгэлт, ус хангамж, цахилгаан хангамж, бохир ус зайлуулах системийн төлөвлөлт захиалгаар хийж, гүйцэтгэлд хяналт тавих үйлчилгээ үзүүлэх;
  9. Халаалтын зуухны ашигт ажиллагааг тодорхойлох, барилгын хаших хийцийн дулаан тусгаарлах үзүүлэлтийг тодорхойлох гм мэргэжлийн иж бүрэн болон хэсэгчилсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
  10. Эрчим хүчний хэмнэлттэй барилга, орон сууц барих иргэдийг мэргэжлийн гүйцэтгэгч байгууллага сонгоход дэмжлэг үзүүлэх, барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавих үйлчилгээ үзүүлэх.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛИЙН ТӨВҮҮД
Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад Эрчим Хүч Хэмнэлтийн Төвийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг.
Улаанбаатар хот:
Хаяг: Энхтайваны өргөн чөлөө 45/2
Баруун 4 зам
Утас: 330985; Факс: 330986
Э/шуудан: mace-ecc@mace.org.mn
www.mace.org.mn/ecc
Эрдэнэт хот:
Хаяг: Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг
XI хороолол, “Онги” төвийн баруун талд
Утас: 9935 5540
Дархан хот:
Хаяг: Дархан сум, 8-р баг
Микрийн хороолол
Утас: 7037 5276