Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

Японы Фукуока хотод болох Японы БИХ-ны 2017 оны уулзалтанд урьж байна.

  • Нийтэлсэн огноо: 2017-08-09 | 12:19

МБИХ-ны хамтын ажиллагаат Японы БИХ-ны 2017 оны уулзалт 9-р сарын 11-12 өдрүүдэд Фукуока хотод болно. 

Хурлын хөтөлбөр:

9-р сарын 11-нд 14:00-17:00 цаг " Барилгын үйлдвэрлэлд мэдээллийн загварчлалын технологийг хэрэгжүүлэх нь" сэдэвт Олон улсын дугуй ширээний ярилцлага.

                           17:30-19:30 цаг Хүлээн авалт

9-р сарын 12-нд 10-17 цаг 2016 оны Киномато дахь газар хөдлөлтийн дараах сэргээн босголтыг үзэх техникийн аялал

                            18-20 цаг Хүндэтгэлийн хүлээн авалт

Дээрх арга хэмжээнд оролцох зардлын товчоо:

  1. Онгоцны тийз 2 талдаа 1560.000 төгрөг
  2.  үйл ажиллагааны хураамж 300.000 төгрөг
  3. Фукуока хотод байрлах буудлын зардал 3 өдөр 2 шөнө -18000 иен буюу 387.000 төгрөг
  4. Визний хураамж 51.000 төгрөг

Нийт ойролцоогоор 2.300.000 төгрөг.

Оролцох хүсэлтэй гишүүд 8-р сарын 15-ны дотор холбооны байранд ирж бүртгүүүлнэ үү.

Утас: 330985, 99085635. Эмайл: mace@mace.org.mn