Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

@ Sapporo, Japan-ЯБИХ-ны 2018 оны уулзалт

  • Нийтэлсэн огноо: 2018-08-07 | 14:30

ЯПОН УЛСЫН САППОРО  ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ЯПОНЫ БАРИЛГЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБООНЫ 2018 ОНЫ УУЛЗАЛТАНД ОРОЛЦОХ БИЗНЕС АЯЛАЛ

/ Барилгын салбарын мэргэжилтэн, инженерүүдэд зориулагдсан бизнес аялал/

Япон улсын Саппоро хотноо Японы барилгын инженерүүдийн холбооны 2018 оны олон улсын ээлжит уулзалт  8-р сарын 29-30 өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

2018 оны уулзалтын уриа “Нийгмийн шинэчлэл хөгжилд барилгын инженерүүдийн үүрэг, оролцоо”. 


Уулзалтын хөтөлбөр:

·         8-р сарын 28-нд УБ-Токио- Саппоро нисэх

·         8-р сарын 29-нд  Олон улсын хэлэлцүүлэг. Сэдэв: Comparison of Infrastructure Maintenance and Resilience among Asian and Western Countries

·         8-р сарын 30-нд Олон улсын Залуу инженерүүдийн симпоузим. Сэдэв: When a Mega Disaster Strikes…-How would you respond if you were a mayor?

·         8-р сарын 30-нд Техникийн аялал: Барилгын инженерийн судалгааны институт болон Сосей-баши гүүрийн барилгын талбад зочлох.

·         8-р сарын 29,30-нд Хүндэтгэлийн хүлээн авалтууд

·         8-р сарын 31- Чөлөөт өдөр

·         9-р сарын 1-нд Саппоро-Токио-УБ хот руу нисэх

Бүртгэл 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл явагдана. МБИХ-ны Гүйцэтгэх алба

Утас: 330985, 99085635

Цахим шуудан: mace@mace.org.mn