Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

ОХУ-ын "ЛИРА СОФТ" КОМПАНИЙН АЛБАН ЁСНЫ ДИСТРИБЮТЕР МОНГОЛЫН БАРИЛГЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБОО

  • Нийтэлсэн огноо: 2019-09-24 | 18:34

Монголын барилгын зураг зохион бүтээгч инженерүүд нь барилгын зургийн инженерийн тооцоондоо Лира 9.6, Лира САПР зэрэг версүүдийг өргөн хэрэглэдэг билээ. Барилгын инженерүүдийн зураг төсөл боловсруулж буй үнэ ханш, ажлын олдоцоос шалтгаалан өндөр үнэ бүхий эдгээр программыг худалдан авах боломж тэр бүр байдаггүйгээс Монголд цөөн тооны байгууллагууд энэ программуудын албан ёсны лицензийг эзэмшдэг юм. Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь 2012 оноос эхлэн холбооны зураг төслийн гишүүн байгууллагуудын хүсэлтээр Лира 9.6, Лира САПР программуудыг нийт 37 компаниуудад хөнгөлөлттэй үнээр худалдан авах ажлыг зохион байгуулсан билээ.
Холбоо нь 2019.05.03-нд ОХУ-ын "Лира Софт" компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулан, тус компанийн ЛИРА 10.8 программын албан ёсны дистрибьютер болсон бөгөөд 9 сарын 10-нд зураг төслийн "Хатанбаатар" ХХК, "Харандаа" ХХК, "Эй Эн И И" ХХК, "Мон энержи консалтинг" ХХК, "Акме консалтинг" ХХК зэрэг 5 байгууллага энэхүү программыгхөнгөлөлттэй үнээр худалдан авч, албан ёсны лизенц болон түлхүүрийг хүлээн авлаа. Холбоо нь дистрибьютер болсноор цаашид барилгын бүтээцийн тооцооны ЛИРА 10.8 программын түлхүүр, лицензийг хөнгөлттэй үнээр дотоодын компаниуд худалдан авахад туслах төдийгүй тус программын сургалт, семинар зохион байгуулах, гарын авлага боловсруулах зэрэг үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах юм.