Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

"ЛИРА 10.8 ПРОГРАММЫН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН ТҮВШНИЙ СУРГАЛТ" 2-р ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

  • Нийтэлсэн огноо: 2019-09-24 | 18:34

ОХУ-ын Лира Софт компанитай хамтран "ЛИРА 10.8 программын гүнзгийрүүлсэн түвшний сургалт" 09 дүгээр сарын 16-20 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус сургалтанд Лира софт компанийн Техникийн захирал Алексей Викторович Колесников хүрэлцэн ирж багшилсан бөгөөд манай холбооны 10 гаруй барилгын зураг төслийн компанийн 14 бүтээцийн инженерүүд хамрагдав. Сургалтыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн холбооны Москва дахь төлөөлөгч Г.Адъяажав, 5 өдрийн сургалтанд орчуулагч багшаар ажилласан Пи Си Ди Пи ХХК-ийн инженер Д.Энхтөр нартаа холбооны удирдах зөвлөл, гүйцэтгэх албанаас чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын ажилд тань өндөр амжилт хүсэн ерөөе.