Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

ШУТИС - БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН 60 ЖИЛИЙН ОЙН ОНЦЛОХ МЭДЭЭ

  • Нийтэлсэн огноо: 2019-09-24 | 18:34

Манай улсын барилгын салбарын оюуны цөм уурхай нь болсон БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛийн түүхт 60 жилийн ойн арга хэмжээ 9-р сарын 19-20 өдрүүдэд болов. Тус ойн арга хэмжээний Баярын хуралд Холбооны ерөнхийлөгч Ц.Ганбат мэндчилгээ дэвшүүлж, Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүдийн сэтгэлийн бэлгийг уламжлан тус сургуулийн захирал Э.Нинжгаравт гардуулав. Мөн тус сургуулийн багш Б.Мөнхбаяр, Б.Жавхлан нарыг холбооны нэрэмжит шагналаар шагналаа. Энэхүү баярын арга хэмжээнд манай холбоотой хамтран ажилладаг "ЛИРА СОФТ" компанийн Техникийн захирал Алексей Колесников урилгаар оролцон, тус сургуулийн түүхт 60 жилийн ойд мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд ирээдүйн барилгын инженерүүд болох оюутнуудын сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ЛИРА 10.8 программын сургалтанд зориулсан 20 лицензийг бэлэглэх тухай гэрээнд Лира софт компанийн Техникийн захирал Алексей Колесников, БАС-ийн захирал Э.Нинжгарав нар гарын үсэг зурав.