Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

"БАРИЛГЫН САЛБАРЫН ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДОД ЗОРИУЛСАН СУРГАЛТ" болно.

  • Нийтэлсэн огноо: 2020-05-20 | 13:44

Барилгын салбарын тендерт оролцогчдод зориулсан сургалтыг онлайн хэлбэрээр явуулах гэж байна.
Тус сургалт улсын болон орон нутгийн тендерт оролцдог, оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, хувь хүмүүс, засгийн газрын худалдан авах ажиллагааг сонирхогч хүн бүрт нээлттэй явагдана. Та манай сургалтанд хамрагдсанаар тендерийн материалыг холбогдох хууль, журмын дагуу хэрхэн бэлдэх талаар цогц ойлголттой болох юм.
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ:
• МУ-ын засгийн газрын худалдан авах ажиллагааны түүх,
хөгжлийн хандлага, хуулийн хамрах хүрээ
• Худалдан авах ажиллагааны журам
• Тендерт оролцох үе шат
А. Цахим сайтанд бүртгүүлэх тухай, Тендерийн урилга,
ТББ, түүний агуулга
Б. Тендер бэлтгэх, Тендер хүргүүлэх (өрсөлдөгчөө
таамаглах нь, өрсөлдөөний тактик боловсруулах нь)
• Тендер үнэлэх
• Тендер шалгаруулалтын үр дүн, гомдол гаргах
Хэзээ: 2020/05/25, 10:00-16:30 цагийн хооронд
Сургалтыг ZOOM APPLICATION-р явуулах юм.
Онлайн cургалтын төлбөр: 60,000 төгрөг.
ХОЛБОО БАРИХ: 11-330985, 94940985, 94940986

Сургалтад хамрагдах мэргэжилтнүүд ЭНД дарж бүртгүүлнэ үү.