Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

ЭРДЭНЭТ ХОТОД МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭЛТИЙН БАГЦ ЦАГ ТООЦОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

  • 2018-05-28 11:30
  • Улаанбаатар хот

Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны Гүйцэтгэх алба 2018 оны 5 дугаар сарын 25-26 өдрүүдэд Эрдэнэт хотод ажиллалаа. Энэ үеэр эхний өдөр тус хотод "ЭРДЭНЭТ БАРИЛГАЧДЫН ЗӨВЛӨГӨӨН 2018" болсон бөгөөд зөвлөгөөнд Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн К.Мурат "Монгол улсын барилгын салбарын тасралтгүй мэргэжил дээшлүүлэх тогтолцооны хөгжил, чиг хандлага" сэдвээр илтгэл тавив.  Зөвлөгөөний хүрээнд дараагийн өдөр Барилга угсралт, ашиглалтын хүрээний инженерүүдэд зориулсан "Норм, нормативийн баримт бичиг болон дүрэм журмуудын тухай" сэдэвт заавал суралцах 1 багц цагийн сургалтыг зохион байгуулав. Тус сургалтанд Эрдэнэт хот, Булган аймаг, Хөвсгөл аймаг, Завхан аймгийн нийт 30 гаруй инженерүүд хамрагдав.  Сургалтанд  МУЗИ К.Мурат,  МУЗИ Д.Гантулга, МУЗИ Б.Гантулга, МБИХ-ны Ахлах мэргэжилтэн Т.Ариунаа, Азусса секкей ХХК-ийн инженер Н.Гантулга, МБҮА-ийн ТЗ-ийн хэлтсийн дарга М.Энхбаатар нар  Монгол улсын барилгын салбарт мөрдөгдөх хууль, эрх зүй  норм, нормативын баримт бичигт гарсан өөрчлөлт, шинэчлэлтийг танилцуулан, сургалтанд хамрагдсан инженерүүүдэд  гэрчилгээ олгов.

Мөн энэ үеэр МБИХ-ны Орхон аймгийн салбарын байранд Орхон, Хөвсгөл, Завхан аймгийн салбаруудын тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл нартай УЗГ К.Мурат, Гүйцэтгэх захирал Х.Хонгорзул нар уулзаж, орон нутгийн салбаруудын үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар ярилцаж, санал солилцов. Тус холбооны Орхон аймгийн салбар 2003 онд, Завхан аймгийн салбар 2003 онд, Хөвсгөл аймгийн салбар 2011 онд тус тус байгуулагдсан юм.  Уулзалтын төгсгөлд Завхан, Хөвсгөл аймгийн салбаруудад салбарын улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг гардуулан хүээлгэн өгөв.