Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

Олон улсын арга хэмжээний хуваарь

  • 2018-07-02 18:14
  • Улаанбаатар хот

Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны 2018 оны 2-р хагас жилд зохион байгуулагдах Олон улсын хурал, аяллын хуваарь:
1. 8 дугаар сарын 26-31 өдрүүдэд Японы Барилгын Инженерүүдийн Холбооны хурал Япон улсын Саппоро хотод болно. Зардал ойролцоогоор 3,5 сая төгрөг.
2. 10 дугаар сарын 8-10 өдрүүдэд Азийн Барилгын Инженерүүдийн Зохицуулах Зөвлөлийн Гүйцэтгэх Хорооны 35-р хурал Австралийн Мелбюрн хотод болно. Зардал ойролцоогоор 6 сая төгрөг.
3. 10 дугаар сарын 12-15 өдрүүдэд Америкийн Барилгын Инженерүүдийн Холбооны уулзалт АНУ-ын Денвер хотод болно. Зардал ойролцоогоор 5,7 сая төгрөг.
4. 10 дугаар сарын 17-19 өдрүүдэд Солонгосын Барилгын Инженерүүдийн Холбооны хурал-уулзалт Гуонжу хотод болно. Зардал ойролцоогоор 3 сая төгрөг.
5. 10 дугаар сарын 29-31 өдрүүдэд Филиппиний Барилгын Инженерүүдийн Холбооны уулзалт-олон улсын семинар Филиппин улсын Манила хотод болно. Зардал ойролцоогоор 3,8 сая төгрөг.
6. 12 дугаар сарын 7-8 өдрүүдэд Тайваны Барилгын Инженерүүдийн Холбооны уулзалт-семинар Тайвань улсын Каошинг хотод болно. Зардал ойролцоогоор 3,2 сая төгрөг.
7. 10 дугаар сарын 23-25 өдрүүдэд Франц улсын Олон улсын барилгын үзэсгэлэн үзэх мэргэжлийн техникийн аялал Францын Парис хотноо болно. Зардал ойролцоогоор 4 сая төгрөг.

Дээрх арга хэмжээнүүдэд оролцох хүсэлтэй гишүүд, гишүүн байгууллагын инженерүүдийг бүртгэж байна. 
Бүртгэл мэдээлэлийн талаар 330985, 88030848 утсаар лавлана уу. 
Бүртгэлийг холбооны байранд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. 
Бүртгүүлэхэд шаардлагатай материал:
1. Гадаад паспорт
2. Ажлын тодорхойлолт
3. НДД-ийн хуулбар
4. Бусад мэдээлэл / Холбооны 2018 оны гишүүнчлэлийн татвараа төлсөн байх. /