Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

Хэлэлцүүлэг болох тухай

  • 2018-08-15 10:34
  • Улаанбаатар хот

“Ил далд ажлын актын маягтууд”-ын талаарх хэлэлцүүлэгт урьж байна.

Засгийн газрын 2017 оны 69 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийг мөрдөж эхлээд байна.

Уг дүрмийн хүрээнд Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 105 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Ил далд ажлын актын маягтууд”-ыг шинэчлэх шаардлагатай болсоны дагуу шинэчлэн боловсруулсан төсөлд санал авах хүсэлтэд МБИХ нь салбарын мэргэжилтнүүдийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулах саналыг хүргүүлсэн юм. Үүний дагуу тус хэлэлцүүлгийг “Барилгын хөгжлийн төв”-ийн 5-р давхрын хурлын танхимд 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулах тул хүрэлцэн ирж, санал солилцохыг урьж байна.

Хэлэлцүүлэгтэй холбоотой тодруулгыг тус яамны Барилга, барилгын материалыг үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн С.Должинсүрэн тэй холбогдоно уу.

Холбоо барих ажлын дугаар: 76003333-1150, гар утас: 94186684, е-майл хаяг: s.doljinsuren@mcud.gov.mn