Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

Study Tour Grant 2018 хөтөлбөрт оролцсон Д.Халиунаагийн тайлан.

  • 2018-10-23 11:34
  • Улаанбаатар хот

Манай холбооны хамтын ажиллагаатай Японы Барилгын Инженерүүдийн Холбооноос 2004 оноос эхлэн манай улсын барилгын салбарын мэргэжлээр суралцаж буй оюутан болон залуу судлаач инженерүүдийг  Study Tour Grant хөтөлбөрт  урьж оролцуулж байгаа билээ. 

2018 оны тус хөтөлбөрт нийт 7 МБИХ-ны оюутан болон гишүүн залуу инженерүүд өрсөлдсөн бөгөөд Сөүлийн Их сургуульд магистерт суралцаж буй оюутан Д.Халиунаа шалгарч оролцлоо.

Д.Халиунаа нь 2015 онд ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийг Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшиж төгсөөд 2016 оноос Сөүлийн Их сургуульд магистерт суралцаж байгаа юм. 

Д.Халиунаагийн тус хөтөлбөрт оролцсон тухай тайлангаа бидэнд ирүүлснийг ЭНДЭЭС үзэж танилцана уу.

МБИХ-ны Оюутан гишүүд, залуу инженерүүдийг 2019 оны хөтөлбөрт идэвхтэй хамрагдахыг хүсэж байна.