Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

Нэвтрүүлэг ивээн тэтгэх боломж

  • 2019-02-11 18:22
  • Улаанбаатар хот

Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Монголын барилгын инженерүүдийн холбоо, Гэр тамга ХХК хамтран телевизийн “Барилга маркет” нэвтрүүлгийг хийхээр төлөвлөж байна.
Энэхүү нэвтрүүлэг нь олон нийтийн 6 телевизээр сард 4 дугаар гарах ба 1 удаагийн дугаар нь 45 минут үргэлжлэх юм.
Барилга угсралтын байгууллагуудыг энэхүү нэвтрүүлэгт ивээн тэтгэгчээр хамтран ажиллахыг урьж байна.
Нэвтрүүлгийн эхлэл, дунд, төгсгөл хэсэгт нийт 8 минутын реклам гарах бөгөөд ивээн тэтгэгч байгууллага аль хэсэгт рекламаа цацахаа шийдэх боломжтой. Мөн хөтлөгч нь ивээн тэтгэгч байгууллагын лого бүхий хувцас, малгайтай байх юм.
Танай байгууллагад 6 телевизээр сард 4 удаагийн дугаар, мөн давталттай гарах бүтэн 1 сарын нэвтрүүлгийг ивээн тэтгэх санал тавьж байна.

Та бүхэн энэхүү нэвтрүүлгийг ивээн тэтгэж, бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл МБИ Холбооны 11-330985, 99085635, 88054184 дугаарт холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.