Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

"БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" ОУ-ын бага хурал, "ГАЗАР ХӨДЛӨЛТ-ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН СУДАЛГАА ХӨГЖҮҮЛЭЛТ" сэдэвт ЭШ-ний хурал

  • 2019-02-24 16:02
  • Улаанбаатар хот

ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБООНООС ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ "БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" ОЛОН УЛСЫН XIII БАГА ХУРАЛ, "ГАЗАР ХӨДЛӨЛТ-ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН СУДАЛГАА ХӨГЖҮҮЛЭЛТ" СЭДЭВТ МОНГОЛ ЯПОНЫ ХАМТАРСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД УРЬЖ БАЙНА.

ХУРАЛД

ОХУ-ын Санкт-Петербург хотын Барилгын инженер, Архитектурын Улсын Их Сургууль; Япон улсын Тохокү Их Сургууль, Хирошима Их Сургууль болон ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн профессор, багш нар лекц уншиж, судлаачид илтгэл тавина.

ХАМРАХ ХҮРЭЭ

Хуралд оролцох хүсэлтэй барилгын салбарын инженерүүд /1.5- Барилга байгууламжийн инженер геологи, геотехникийн судалгаа, зураг төслийн хүрээ, 1.6- Барилга байгууламжийн ул хөрсний туршилт, шинжилгээний /геотехникийн/ ажлын хүрээ, 1.7 Барилга байгууламжийн бүтээцийн зураг төслийн хүрээ, 1.15- Усны барилга байгууламжийн зураг төслийн хүрээ, 2.1-Барилга байгууламжийн угсралтын ажлын хүрээ, 2.8- Усны барилга байгууламжийн угсралт, засварын ажлын хүрээ/-д нээлттэй бөгөөд хамрагдсан инженерүүдэд Мэргэжил дээшлүүлэлтийн Сонгон суралцах 1 багц цагийн гэрчилгээ олгоно.

ХУГАЦАА

2019 оны 03-р сарын 13-ны өдөр 09:00 цагт ШУТ-ийн төв номын сангийн 604 тоот хурлын танхим.

ТӨЛБӨР

Төлбөр: 50.000 төгрөг. ШУТИС-ийн БАС-ийн магистр оюутнууд 25.000 төгрөг. Уг үнэд хурлын эмхэтгэл; үдийн цай, хоолны үнэ орсон болно.

БҮРТГЭЛ: Оролцохыг хүсэгчид ЭНД дарж бүртгүүлнэ үү. 

ХОЛБОО БАРИХ УТАС, ХАЯГ

Утас: 11-324590-2015, 99069154, 99696757

Цахим хаяг: jamts_altaa@must.edu.mn, b.bujinkhand@must.edu.mn

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

Барилга, Архитектурын Сургуулийн Захиргаа

Геотехникийн Судалгааны Төв

Хөрсний механик, динамикийн Судалгааны Профессорын Баг

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

Инженер Технологийн Дээд Боловсрол Төсөл