Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

2019 оны Шилдгүүдийг шалгаруулах удирдамж

  • 2019-11-13 13:15
  • Улаанбаатар хот

Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны 2019.10.24-ний өдрийн Удирдах зөвлөлийн хурлаар батлав.


Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны “2019 ОНЫ ШИЛДГҮҮД” шалгаруулах шалгаруулалтын удирдамж

Нэг. Нийтлэг зүйл

Шагналын зорилго нь Холбоо  нь  гишүүдийнхээ мэдлэг боловсрол, мэргэшлийн ур чадвар, бүтээл, туршлагыг үнэлж дүгнэх, дэлгэрүүлэх, мэргэжлийн нэр хүнд эрхэмлэх зарчмыг баримталж, тухайн жилийн ажлын үзүүлэлтээр тэргүүлсэн инженер, оюутанг болон шинэлэг, дэвшилттэй, техник эдийн засгийн үзүүлэлт өндөртэй, байгаль орчинд халгүй, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн барилга байгууламж, зураг төсөл, шинэ материалын үйлдвэр, мэргэжлийн ном сурах бичиг бүхий оюуны бүтээлийг ОНЫ ШИЛДГЭЭР шалгаруулан Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны нэрэмжит шагналаар шагнаж урамшуулна.

Хоёр. Шагналд нэр дэвшүүлэх

1.    Шалгаруулах номинаци

·         Оны шилдэг бүтээл

·         Оны шилдэг инженер

·         Оны шилдэг залуу инженер

·         Оны шилдэг оюутан

2.    Шагналд нэр дэвшүүлэх бүтээл болон нэр дэвшигчийн шалгуур үзүүлэлт

2.1.        Шилдэг бүтээлд нэр дэвших бүтээл нь дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:

2.1.1.    Орчин үеийн техник технологид суурилсан, БНбД, стандартуудын шаардлагад нийцсэн, хүрээлэн буй орчинд ээлтэй, оновчтой шийдэлтэй 2019 онд улсын комисст хүлээлгэн өгсөн барилга байгууламжийн төсөл, 2019 онд экспертизээр батлагдсан, цаашид хэрэгжүүлэх зураг төсөл,

2.1.2.    Салбарын мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээг хангасан, мэргэжлийн үр нөлөөг дээшлүүлэх, дэмжих зорилгоор 2018 онд бүтээгдсэн оюуны бүтээл,

2.2.        Шилдэг инженер номинацид нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:

2.2.1.    Холбооны гишүүнчлэлтэй, сүүлийн 2 жилд холбооны үйл ажиллагаанд оролцсон, татварын өргүй жинхэнэ болон гишүүн байгууллагын үндсэн инженер (сүүлийн 3 жил ажилласан) байна.

2.2.2.    Мэргэжлээрээ барилгын салбарт 15-с дээш жил ажилласан туршлагатай,

2.2.3.    2019 онд үр бүтээлтэй, амжилттай хэрэгжүүлсэн ажлын үзүүлэлтээрээ тэргүүлсэн, удирдан гүйцэтгэсэн,

2.3.        Шилдэг залуу инженер номинацид нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:

2.3.1.    Холбооны гишүүнчлэлтэй, сүүлийн 2 жилд холбооны үйл ажиллагаанд оролцсон, татварын өргүй жинхэнэ болон гишүүн байгууллагын үндсэн инженер (сүүлийн 3 жил ажилласан) байна.

2.3.2.    Мэргэжлээрээ барилгын салбарт 5-14 хүртэл  жил ажилласан туршлагатай,

2.3.3.    2019 онд үр бүтээлтэй, амжилттай хэрэгжүүлсэн ажлын үзүүлэлтээрээ тэргүүлсэн, удирдан гүйцэтгэсэн 35 хүртэлх насны залуу инженер,

2.4.        Шилдэг оюутан:

2.4.1.    Холбооны  оюутан гишүүн байх

2.4.2.    Сурлагын голч дүн 3.0-с дээш  байх

2.4.3.    2018-2019, 2019-2020 оны хичээлийн жилд Мэргэжлийн хичээлтэй холбоотой олон улс болон дотоодын уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн,

3.    Бүрдүүлэх материал:

·         Шагналын номинацид нэр дэвшүүлж буй хувь хүн, хуулийн  этгээдийн  албан тоот

·         Шагналд нэр дэвшүүлж буй бүтээлийн танилцуулга, зураг

·         Шагналд нэр дэвшигч инженерийн  ажил байдлын тодорхойлолт, 1 хувь зураг, 2019 онд хэрэгжүүлсэн төсөл, төслийн үр дүн, төслийн зураг, альбом

·         Шагналд нэр дэвшигч оюутаны сургуулийн эсвэл зөвлөх багшийн тодорхойлолт, сурлагын дүнгийн хуудас, уралдаан тэмцээний өргөмжлөл, гэрчилгээ

Гурав. Материал хүлээн авах хугацаа:

Дээрх материалуудыг цаасаар болон файлаар 2019 оны 12 дугаар сарын 06-ний өдрийн 17:00 цаг хүртэл  Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны Гүйцэтгэх албанд  хүлээн авна.

 

Дөрөв. Сонгон шалгаруулах журам.

Шалгаруулалтанд болзлыг хангасан хэн ч оролцож болох ба нэр дэвшсэн бүтээл, инженер, оюутнуудыг Холбооны Удирдах зөвлөлөөс  томилсон сонгон шалгаруулах комисс урьдчилж тогтоосон үзүүлэлт бүрээр оноо өгч дүгнэн гишүүдэд танилцуулсны дараа нууц санал хураан олонхийн саналаар бүтээл болон инженер, оюутанг шалгаруулна.

Тав. Шагнал гардуулах

Номинацид шалгарсан шилдгүүдийн шагналыг “Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо”-ны 2019 оны 12 дугаар сарын 21-нд болох “БАРИЛГЫН САЛБАРЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН  ШИНЭ ЖИЛ -ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ЦЭНГҮҮН”-ийн үйл ажиллагаан дээр гардуулна.

 

Зохион байгуулах ажлын хэсэг

Утас: 330985, 94940985, 99085635 Цахим хаяг: mace@mace.org.mn ; mace19960209@gmail.com

 

--------------oOo-------------