Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

ТОКИО 2020 мэргэжлийн аялалд оролцохыг урьж байна.

  • 2020-01-07 13:38
  • Улаанбаатар хот

Монголын Барилгын Инженерүүдийн Холбооноос 3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Япон улсын Архитектур, барилгын материалын олон улсын үзэсгэлэн, барилгын төсөл, байгууламжтай танилцах, туршлага солилцох "ТОКИО 2020" мэргэжлийн аялал 2020 оны 03-р сарын 02-08 өдрүүдэд болно.
Энэ удаагийн аяллын хөтөлбөрт:
1. "Архитектур+Барилгын материал" олон улсын үзэсгэлэн
2. Токио 2020 олимпийн төв цэнгэлдэх хүрээлэн
3. Ган хийцийн өндөр барилгын ажлын угсралтын явц, төслийн талбайтай танилцах
4. Газар хөдлөлтөөс хамгаалах барилгын технологи,
5. Токио хотын дүүргүүдийн хог устгах байгууламжтай танилцах,
6. Дэлхийд хамгийн томд тооцогдох хаягдал ус зайлуулах байгууламжтай танилцах,
7. Бохир ус цэвэршүүлэх байгууламжтай танилцах

зэрэг арга хэмжээнүүд хөтөлбөрт багтсан билээ.

Энэхүү аяллын арга хэмжээнд оролцсоноор Япон улсын барилгын техник технологитой танилцах, туршлага судлах, олон улсын үзэсгэлэнд оролцож буй барилгын компаниудтай харилцаа холбоо тогтоох, бизнесийн шинэ түншлэгчтэй болох давуу талтай билээ.

Иймд холбооны гишүүд болон барилгын салбарын төрийн болон хувийн хэвшлийн мэргэжилтнүүд, инженерүүд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

Бүртгэл 2020 оны 01-р сарын 24 хүртэл.
Бүртгэл болон зардлын тойм, маршрут, хөтөлбөрийн талаар 99085635, 94940985, 330985 утсаар холбогдон лавлана уу.