Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

СУДАЛГААНД ХАМРАГДАНА УУ.

  • 2020-04-17 13:14
  • Улаанбаатар хот
Барилгын салбарын аж ахуйн нэгж байгууллагуудын анхааралд
Дэлхий нийтээр тархаж буй коронавирус /COVID-19/-ын тархалт дэгдсэн энэ үед эдийн засгийн хямралаас гарахын тулд бид юу хийх ёстой вэ, халдварт өвчин намдаж, хорио цээр дуусах үед бизнесээ эргүүлэн тогтворжуулж үйл ажиллагаагаа сэргээхийн тулд одооноос арга хэмжээ авч ажиллах ёстой бөгөөд үүний тулд барилгын салбарт үүсээд байгаа асуудал, шаардлагатай дэмжлэгүүдийг тодорхойлж холбогдох байгууллагуудад хүргэн шийдвэрлүүлэх шаардлагатай байна.
Коронавирус нь дэлхийд урьд өмнө хэзээ ч байгаагүй нөлөө үзүүлсэн бөгөөд энэ бүхэн дуусах болоогүй байна. Цаашид үйл ажиллагаагаа сэргээх, тогтвортой байлгахын тулд барилгын салбарын аж ахуйн нэгж байгууллагууд одооноос арга хэмжээ авч ажиллах ёстой бөгөөд үүний үр дүнд та бидний бизнесийн үйл ажиллагаа хурдан сэргэж чадна гэдэгт бид итгэж байна.
Иймд барилгын салбарын аж ахуйн нэгж байгууллагууд тулгарч байгаа гол асуудал, шаардлагатай байгаа бодлогын болон санхүүгийн дэмжлэгийн талаар санал хүсэлтээ ирүүлэхийг хүсье.
Санал хүсэлтээ ирүүлэхдээ үүсэж байгаа нөхцөл байдлын талаар үндэслэл сайтай, тоо баримттай, ялангуяа санхүүгийн хэрэгцээ нь тодорхой байх тал дээр анхаарч, доорх линкээр болон 2020 оны 04-р сарын 24-ний дотор mace09021996@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.