Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

Холбооны Удирдах зөвлөлд нэр дэвшүүлэх үйл ажиллагааны удирдамж

  • 2017-06-21 11:11
  • Улаанбаатар хот

МОНГОЛЫН БАРИЛГЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД БОЛОН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ

 

2017 оны 06 дүгээр сарын 19-ны өдөр                                                                                                                                                                                    Улаанбаатар хот

                          

Нэг.Зорилго                                                                    

1.1.Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 7,  Монголын Барилгын Инженерүүдийн  холбооны дүрмийн 5.1 дэхь заалтын хүрээнд МБИХ-ны Ерөнхийлөгчид болон Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх, нэр дэвшигчдийн урьдчилсан жагсаалтыг гаргаж, МБИХ-ны Бүх гишүүдийн есдүгээр их хуралд танилцуулах ажлыг зохион байгуулахад энэхүү удирдамжийн зорилго оршино.

Хоёр. МБИХ-ны Ерөнхийлөгчид болон Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх эрх                                             

2.1.Монголын Барилгын Инженерүүдийн холбооны гишүүн  тус холбооны Ерөнхийлөгчид болон Удирдах зөвлөлд нэрээ дэвшүүлэх эрхтэй.

Гурав.Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа                                                                                                        

3.1.МБИХ-ны Ерөнхийлөгчид болон Удирдах зөвлөлийн гишүүнд Монгол улсын Төринй бус байгуулагын тухай хууль, Монголын Барилгын Инженерүүдийн холбооны дүрэмд заасаны дагуу холбооны гишүүн өөрийн нэрийг болон гишүүний  өөрийн нэрийг дэвшүүлнэ.

3.2.МБИ холбооны Ерөнхийлөгчид болон Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах ажиллагаа 2017 оны 06-р сарын 20-ны өдрийн 09:00 цагт эхэлж, 2017 оны 06-р  сарын 28-ний өдрийн 18:00 цагт дуусгавар болно.

Дөрөв.Нэр дэвшигчид тавигдах шаардлага                       

4.1.МБИ холбооны Ерөнхийлөгч нь барилгын салбарын инженерийн  хувьд манлайлагч, барилгын инженерийн  нэр хүнд, ёс зүйн хувьд үлгэр дуурайлал үзүүлэгч, инженерүүдийн байр суурь, бодлогын хувьд илэрхийлэгч болохын хувьд нэр дэвшигч нь дор дурдсан шаардлагыг хангасан байна. Үүнд:

4.1.1.Салбарын  мэргэжилтний хувьд бүрэн танигдсан;

4.1.2.ёс зүйн болон мэргэжлийн хариуцлагын зөрчил гаргаж байгаагүй;

4.1.3.Барилгын салбарын инженерийн  мэргэжлийн үйл ажиллагааг арваас доошгүй жил эрхэлсэн, удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан;                                                                              

4.1.4.Эрүүл мэндийн хувьд харшлах шалтгаангүй;

4.1.5.Англи хэлний өндөр мэдлэгтэй байх,

4.2. МБИ холбооны  Удирдах зөвлөлийн гишүүн нь дор дурдсан шаардлагыг хангасан байна. Үүнд:

4.2.1.Холбооны гишүүнчлэлтэй байх,

4.2.2.Ёс зүйн болон мэргэжлийн хариуцлагын зөрчил гаргаж байгаагүй;

4.2.3.Барилгын салбарын инженерийн  мэргэжлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байсан,                                                                                

Тав.Бүрдүүлэх баримт бичиг

5.1.МБИ холбооны Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ бичгээр гаргах ба хүсэлтэд дор дурдсан баримт бичгийг хавсаргана. Үүнд:

5.1.1.МБИХ-ны УЗ-д нэр дэвшигчийн анкет;

5.1.2.“4х6”-гийн хэмжээтэй цээж зураг 1 хувь;

5.1.3.Мөрийн хөтөлбөрийн  хуулбар;

5.2.МБИ холбооны Удирдах зөвлөлд нэр дэвшигч нь  дор дурдсан баримт бичгийг хавсаргана. Үүнд:

5.2.1.МБИХ-ны УЗ-д нэр дэвшигчийн анкет;

5.2.2.“4х6”-гийн хэмжээтэй цээж зураг 1 хувь;                                         

Зургаа.Хүсэлт ирүүлэх хугацаа, хаяг

6.1.МБИ холбооны Ерөнхийлөгчид болон Удирдах зөвлөлд  нэр дэвшигчийн хүсэлтийг 2017 оны 6 дугаар сарын 28-ний өдрийн 18:00 цаг хүртэл Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны Гүйцэтгэх алба дор дурдсан хаягаар хүлээн авна.                                                                

6.1.1.Биечлэн ирэх, эсхүл шуудангаар явуулах /хүсэлт ирүүлэх сүүлийн хугацаанд багтааж хүлээн авах газарт ирүүлэхээр тооцож шууданд хийсэн байх шаардлагатай/ бол “Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо,Энх тайваны өргөн чөлөө-45/2, Шуудан: 44/7 , Монголын Барилгын Инженерүүдийн  холбооны байр”;

6.1.2.Цахим шуудангаар илгээх бол : mace@mace.org.mn ;

Долоо.Нэр дэвшигчийн урьдчилсан жагсаалт гаргах, Их хуралд танилцуулах

7.1.Гүйцэтгэх алба нь  нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, энэ удирдамжийн 4.1 болон 4.2-д заасан шаардлагыг хангасан эсэх талаар зохих судалгааг гаргаж, МБИ холбооны Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлд нэр дэвшигчдийн урьдчилсан жагсаалтын хамт холбооны Бүх гишүүдийн есдүгээр их хуралд  танилцуулна.

7.2. МБИ холбооны Бүх гишүүдийн есдүгээр их хурлаар энэ удирдамжийн 7.1-д заасан урьдчилсан жагсаалтыг хэлэлцэж, МБИ холбооны Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлд нэр дэвшигчдийн жагсаалтыг эцэслэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

                                                                             

-оОо-

 

МБИ  холбооны Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлд нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, тус холбооны Гүйцэтгэх албаны 330985 утсаар эсхүл Бүх гишүүдийн хурал зохион байгуулах ажлыг ахлагч Х.Хонгорзул /Утас: 99085635/-тай шууд холбогдож авна уу.


МБИХ-ны Ерөнхийлөгчийн 2017.06.16-ны өдрийн 07/17 тоот тушаалын хавсралт