Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

2017-2019 онд ажиллах Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүдээ сонголоо.

  • 2017-07-03 13:07
  • Улаанбаатар хот

Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны 9-р Их Хурал боллоо.

 

2017 оны 6-р сарын 29-нд Холбооны  9-р хурал хуралдаж, Холбооны үйл ажиллагааны тайлангаа тавьж, цаашдын зорилтоо тодорхойлсон юм.  Холбооны дүрэмд заасны дагуу 2 жил тутамд Удирдах зөвлөлийн гишүүд, Ерөнхийлөгчөө тус хурлаар сонгодог. Энэ жилийн хурлаар сонгууль явагдаж, Холбооны Ерөнхийлөгчөөр ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн багш Б.Мөнхбаяр  сонгогдлоо. Холбооны дүрмийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж баталсан бөгөөд тус дүрээмр Холбооны удирдах зөвлөл нь 21 гиүүний бүрэлдэхүүнтэй байхаар баталсан юм. 2017-2019 онд ажиллах Удирдах зөвлөлийн гишүүдээр:

1.      Б.Гүнболд- БХБЯ-ны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газрын дарга

2.      Г.Тулга- “Тулга проект” ХХК-ны Ерөнхий инженер

3.      Э.Ганзориг- ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн дэд профессор

4.      Ц.Ганбат- “Ган ганжир консалтинг” ХХК-ийн захирал

5.      Э.Нинжгарав- ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн захирал

6.      Т.Хосбаяр- “Талын язгууртан Монгол” ХХК-ийн захирал

7.      А.Ичинхорлоо “Өлзий Иш” ХХК-ийн захирал

8.      К.Мурат –“Ачит Ихт” ХХК-ийн төслийн ерөнхий менежер

9.      Д.Зориг- “Сензо констракшн” ХХК-ийн Ерөнхий архитектор

10.  М.Амаржаргал- “Марс констракшн” ХХК-ийн захирал

11.  Ц.Ганхүү- Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын дарга

12.  Н.Эрдэнэсүрэн- “Орхон констракшн” ХХК-ийн захирал

13.  Л.Шагдаррагчаа- Барилга корпорацийн ерөнхийлөгч

14.  Б.Эрдэнэболд- Монголын Үндэсний Их Сургуулийн Барилгын инженер сургуулийн захирал

15.  Б.Гантулга- Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын ахлах мэргэжилтэн

16.  Ч.Дарханбаатар- “Монкон групп” ХХК-ийн Ерөнхий захирал

17.  А.Ариунболд- “Голомт констракшн” ХХК-ийн захирал

18.  Л.Батжаргал- БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга

19.  Х.Ихбаяр- “Вестас” ХХК-ийн инженер

20.  М.Одмандах – БХБЯ-ны Зүүн бүсийн аймгуудын L3388 төслийн мэргэжилтэн

Холбооны их хурлаас дараах шйидвэрүүд гарлаа. Үүнд:

·         Холбооны 2015-2017 оны үйл ажиллагааны тайланг хангалттай гэж дүгнэв.

·         Холбооны хяналтын зөвлөлийн тайлан, дүгнэлтийг зөвшөөрөв.

Холбооны шинэ Ерөнхийлөгч Б.Мөнхбаяр болон сонгогдсон Удирдах зөвлөлд дараахь ажлуудыг даалгав.

  •         Холбооноос гишүүд дэмжигчид, түншлэгч байгууллагуудын хамтын ажиллагааны оновчтой хэлбэрийг сонгож, үйл ажиллагааг идэвхжүүлэх;
  •         Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд төрийн ажил үйлчилгээг ТББ, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагад шилжүүлэх, Сайдын хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санаачлах;
  •         Мэргэжлийн зэрэг дэв олгох, давтан сургалт хийх, тусгай зөвшөөрөл, зөвлөхийн болон магадлал хийх ажлыг зохион байгуулахад үйл ажиллагаагаа чиглүүлэх;
  •         Холбооны дэргэдэх мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг эрс сайжруулах;
  •         Ижил төрөл гадаадын байгууллага, холбоодтой тогтоосон харилцаа түншлэлийг өргөжүүлэх, туршлага солилцох, мэдээлэл авах хэлбэрээс бодит практик үр өгөөжтэй хэлбэрт шилжүүлэх;
  • Холбооны гишүүд, дэмжигчдийн татвар хандивыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зөвлөх үйлчилгээний үйл ажиллагааг өргөжүүлэх замаар холбооны санхүүгийн чадавхийг сайжруулах;
  • "Барилгын инженерүүдийн ордон барих" төслийг эхлүүлэх;

Их хурлыг зохион байгуулахад Барилгын конструктор инженерүүдийн клубын зохион байгуулалтын нэгжийн Ц.Алтангэрэл, Б.Ганбаяр, М.Шижирбатар, Б.Эрдэнэдаваа нартаа Гүйцэтгэх Албанаас чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. 


Мэдээ оруулсан: Гүйцэтгэх алба