Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АЖИЛД АВНА

  • 2017-07-18 13:50
  • Улаанбаатар хот

Үндсэн чиг үүрэг: Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд холбоог төлөөлөх, төсөв, төлөвлөгөөний хүрээнд өмч хөрөнгө захиран зарцуулах, санхүүгийн менежементийг удирдах, холбооны өдөр тутумын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах.

Тавигдах шаардлага:

-     Барилгын салбарын чиглэлээр мэргэжлийн дээд боловсролтой

-     Салбартаа 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай

-     Бичиг баримт боловсруулах болон монгол хэлний хэлзүй найруулгын чадвартай

-     Англи хэлний дунд болон дундаас дээш шатны  мэдлэгтэй байх

-     Компьютер, мэдээллийн сүлжээг хэрэглээний мэдлэгтэй

-     Хувийн зохион байгуулалт сайтай, цаг барьдаг, багаар ажиллах ажиллах чадвартай

-     Харилцааны болон бизнесийн ёс зүйн соёлтой, удирдан зохион байгуулах чадвартай

-     Хариуцлага хүлээх, даах чадвартай байх зэрэг болно.

 

Гүйцэтгэх чиг үүрэг:

-       Холбооны дүрэм, Бүх гишүүдийн хурал болон Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах.

-       Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг холбооны ерөнхийлөгчид 7 хоног тутам тайлагнаж, зөвшилцдөг байх

-       Барилгын салбартай холбоотой бодлого, хууль тогтоомжид нөлөөлөх ажлыг санаачлах, дэмжих,

-       Холбооны гишүүд, гишүүн байгууллагуудыг чадавхижуулах, оролцоог хангах, хамтын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах.

-       Холбооны үйл ажиллагааг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эрх үүсвэрийг бүрдүүлэх, нөөцийг дайчлах, санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах,

-       Төр захиргааны байгуулагууд болон ТББ, холбогдох бусад байгууллагуудтай түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх, түүнтэй холбоотой бичиг баримтыг боловсруулах, хүргэх

-       Барилгын зөвлөх үйлчилгээний ажлын төсөл хөтөлбөрийг боловсруулах, ажлын хэсэг томилох, ажлын үр дүнг нэгтгэх, холбогдох байгуулагад тайланг хүргүүлэх.

-       Гишүүдээс ирсэн санал, санаачлага, гомдол, шүүмжлэлийг Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлэх.

-       Холбооны жилийн ажлын төлөвлөгөө, санхүүгийн төлөвлөгөө, тайлан баланс, төсвийн төслийг боловсруулан Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн бэлтгэн батлуулах.

-       Холбооны нэрийн өмнөөс холбогдох байгуулагуудтай гэрээ, хэлцэл байгуулж ажиллах.

-       Холбооны гүйцэтгэх албаны ажилтнуудыг томилох, чөлөөлөх, үр дүнгийн тайланг үнэлэх, дүгнэх, урамшуулах.

 

Ажиллах цаг:  Бүтэн цагаар буюу 7 хоногт 40 цаг.

·         Шаардлага хангасан сонирхож буй хүмүүс өөрийн ажилд орох хүсэлт болон холбооны гүйцэтгэх албыг хэрхэн хаших өөрийн хөтөлбөрөө товч дурдан төрийн албан хаагчийн маягтыг бөглөн хамтад нь 2017 оны 7-р сарын 24 ны дотор холбооны mace@mace.org.mn хаягаар ирүүлнэ үү. Мөн өөрийн биеээр МБИХ байранд хүргэж өгч болно. Утас: 11-330985