Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

"2017 ОНЫ ШИЛДГҮҮД" Шагналд нэр дэвшүүлэх материал хүлээн авч байна.

  • 2017-11-28 13:44
  • Улаанбаатар хот

Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны “2017 ОНЫ ШИЛДГҮҮД” шалгаруулах шалгаруулалтын удирдамж

Нэг. Нийтлэг зүйл

Шагналын зорилго нь Холбоо  нь  гишүүдийнхээ мэдлэг боловсрол, мэргэшлийн ур чадвар, бүтээл, туршлагыг үнэлж дүгнэх, дэлгэрүүлэх, мэргэжлийн нэр хүнд эрхэмлэх зарчмыг баримталж, тухайн жилийн ажлын үзүүлэлтээр тэргүүлсэн инженер, оюутанг болон шинэлэг, дэвшилттэй, техник эдийн засгийн үзүүлэлт өндөртэй, байгаль орчинд халгүй, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн барилга байгууламж, зураг төсөл, шинэ материалын үйлдвэр, мэргэжлийн ном сурах бичиг бүхий оюуны бүтээлийг ОНЫ ШИЛДГЭЭР шалгаруулан Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны нэрэмжит шагналаар шагнаж урамшуулна.

Хоёр. Шагналд нэр дэвшүүлэх

1.    Шалгаруулах номинаци

·         Оны шилдэг бүтээл

·         Оны шилдэг инженер

·         Оны шилдэг залуу инженер

·         Оны шилдэг оюутан

2.    Шагналд нэр дэвшүүлэх бүтээл болон нэр дэвшигчийн шалгуур үзүүлэлт

2.1.        Шилдэг бүтээл:

2.1.1.    Орчин үеийн техник технологид суурилсан, БНбД, стандартуудын шаардлагад нийцсэн, хүрээлэн буй орчинд ээлтэй, оновчтой шийдэлтэй 2017 онд улсын комисст хүлээлгэн өгсөн барилга байгууламж, 2017 онд экспертизээр батлагдсан зураг төсөл байх

2.1.2.    Салбарын мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээг хангасан, мэргэжлийн үр нөлөөг дээшлүүлэх, дэмжих зорилгоор 2017 онд бүтээгдсэн оюуны бүтээл байх

2.2.        Шилдэг инженер:

2.2.1.    МБИХ-ны жинхэнэ гишүүн болон гишүүн байгуулагын үндсэн инженерээр ажилладаг байх

2.2.2.    Мэргэжлээрээ 15-с дээш жил ажилласан байх

2.2.3.    Тухайн жилийн ажлын үзүүлэлтээрээ тэргүүлсэн байх

2.3.        Шилдэг залуу инженер:

2.3.1.    МБИХ-ны жинхэнэ гишүүн болон гишүүн байгуулагын үндсэн инженерээр ажилладаг байх

2.3.2.    Мэргэжлээрээ 5-14 хүртэл  жил ажилласан байх

2.3.3.    Тухайн жилийн ажлын үзүүлэлтээрээ тэргүүлсэн байх

2.4.        Шилдэг оюутан:

2.4.1.    МБИХ-ны оюутан гишүүн байх

2.4.2.    Сурлагын голч дүн 3.0-с дээш  байх

2.4.3.    Мэргэжлийн хичээлтэй холбоотой олон улс болон дотоодын уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн байх

3.    Бүрдүүлэх материал:

·         Шагналд нэр дэвшүүлж буй тухай албан тоот

·         Шагналд нэр дэвшүүлж буй бүтээлийн танилцуулга, зураг

·         Шагналд нэр дэвшигч инженерийн  ажил байдлын тодорхойлолт, 1 хувь зураг, бүтээлийн тайлан, жагсаалт, бүтээлийн зураг, альбом

·         Шагналд нэр дэвшигч оюутаны сургуулийн тодорхойлолт, сурлагын дүнгийн хуудас, уралдаан тэмцээний өргөмжлөл, гэрчилгээ

Гурав. Материал хүлээн авах хугацаа:

2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 17:00 цаг хүртэл  Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны  байранд хүлээн авна.

 

Дөрөв. Сонгон шалгаруулах журам.

Шалгаруулалтанд болзлыг хангасан хэн ч оролцож болох ба нэр дэвшсэн бүтээл, инженер, оюутнуудыг Холбооны Удирдах зөвлөлөөс  томилсон сонгон шалгаруулах комисс урьдчилж тогтоосон үзүүлэлт бүрээр оноо өгч дүгнэн гишүүдэд танилцуулсны дараа нууц санал хураан олонхийн саналаар бүтээл болон инженер, оюутанг шалгаруулна.

Зохион байгуулах ажлын хэсэг

Утас: 330985, 99085635 Цахим хаяг: mace@mace.org.mn

 

--------------oOo-------------