Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

ТАЙВАНИЙ БАРИЛГЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА.

  • 2017-12-01 17:23
  • Улаанбаатар хот

Тайваний барилгын инженерүүдийн холбооноос  нь жил бүр зохион байгуулдаг олон улсын хурал  энэ удаа “Мэргэжил дээшлүүлэлт ба мэргэжлийн үйл ажиллагаа дахь барилгын салбарын тогтвортой хөгжил“ сэдвийн хүрээнд Тайваний Тайпэй хотод 2017 оны 12-р сарын 1, 2-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус хурлын үйл ажиллагааг нээж Тайваний барилгын инженерүүдийн холбооны ерөнхийлөгч, профессор Лян Жэн Люнь үг хэлсэн ба дараах сэдвүүдийн хүрээнд хурал үргэлжлэх юм.  
1. Барилгын инженерийн дэд бүтцэд тулгуурласан алсын хараа мөн Тайвань дэх боловсон хүчний чадварыг дэмжих бодлого
2. Барилгын инженерийн олон нийтийн харилцааны үйл ажиллагаа болон үүрэг 
3. Тайваний Ус болон хүрээлэн буй орчины ээлтэй байх боломжийн тогтолцоо
4. Ногоон инфрагийн хэрэгжилт мөн хөгжил дэх Барилгын инженерийн аргачлал , оролцоо
5. Хүн амын Тогвортой өсөлт дэхь Мьянмарын дэд бүтцийн хөгжил 
6. Ухаалаг дэд бүтэц
7. Хүрээлэн буй орчны тогтвортой хөгжил,
8. Хилийн чанадад ажиллах, туршлага солилцох & Инженерийн Олон улсын лиценз, 
9. Залуу инженерүүдийн харилцаа, холбоо.

Тус хуралд долоон орны 200 гаруй салбарын мэргэжилтнүүд оролцож байгаа ба Манай орноос Холбооны ерөнхийлөгч Б.Мөнхбаяр хурлыг ахлан, төрийн болон хувийн байгууллагын салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн нийт найман хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцож байна. Олон улсын туршлагаас судлаж яваа Монголын төлөөлөгчиддөө хуралд нь амжилт хүсье.