Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ САЙД Х.БАДЕЛХАН МОНГОЛЫН БАРИЛГЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

  • 2017-12-05 13:46
  • Улаанбаатар хот

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын яамны сайд Х.Баделхан, БХБЯ-ны ТЗУГ-ын дарга У.Отгонбаяр, Сайдын зөвлөх Л.Ганбаатар, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн У.Оргилмаа нар МБИХолбооны удирдлага, удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөлтэй уулзаж, тус холбооны үйл ажиллагаатай танилцлаа.

Сургалтын материаллаг баазтай, 20 жилийн түүхтэй Барилгын салбарын инженерүүдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, салбарын норм дүрэм боловсруулах, олон улсын хурал, семинар зохион байгууллах чиглэлээр ажилладаг арвин туршлагатай Азийн барилгын инженерүүдийн Зохицуулах зөвлөлийн гишүүн МБИХолбоонд Барилгын салбарын хөгжил дэвшлийн төлөө чин сэтгэлээсээ зүтгэж буйд талархаж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.