Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

Шинээр элссэн гишүүн байгууллага:"Century 21 Mongolia" ХХК

  • 2018-03-22 10:28
  • Улаанбаатар хот

Холбооны гишүүнчлэлд шинээр элссэн "Century 21 Mongolia" ХХК-ийн танилцуулга. ГД: 193/2018

CENTURY 21® Mongolia

/Master-franchise/


Дэлхийн хамгийн том, хамгийн нэр хүндтэй үл хөдлөх хөрөнгө зуучлалын CENTURY 21® систем нь хувь хүн болон компанид бизнесийн шинэ боломжийг хөгжүүлэх таатай нөхцөл олгож байна.


2017 оноос эхлэн “Номин Холдинг” ХХК нь Century 21® франчайзийг үл хөдлөх хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэхүү дэлхийд алдартай брэнд, түүний өвөрмөц систем, арга барил, туршлага, үйлчилгээ нь манай улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэлтэй байна. Сеntury 21® систем нь Монголчууд биднийг дэлхийн 79 улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлтэй шууд холбон худалдах,  худалдан авах, түрээслэх, түрээслүүлэх өргөн боломжийг  олгож байгаа юм.

Сentury 21® нь дэлхийн 79 улсад 7450 оффис, 115000 агенттайгаар үйл ажиллагаагаа явуулдаг дэлхийн хамгийн том, хамгийн их танигдсан үл хөдлөх хөрөнгө зуучлалын франчайз юм. Дэлхийн хэмжээний томоохон үл хөдлөх хөрөнгийн компаниудын дунд судалгаа явуулж үзэхэд хамгийн их танигдсан брэнд, мөн хамгийн олон агент, брокер оффистой компани гэдгээрээ судалгааг тэргүүлсэн байдаг. АНУ-ын маркетингийн судалгааны “JD Power” компаниас жил бүр хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа явуулж тэргүүлэгчдэд шагнал гардуулдаг уламжлалтай  бөгөөд энэхүү нэр хүндтэй шагналыг Century 21® франчайз 2014 оноос хойш 4 жил дараалан хүртсэн. 

Манай анхны франчайз оффис болох CENTURY 21® Top realty нь Хан-Уул дүүрэгт байрлах НААДАМ ЦЕНТР төвд2017 оны 10 дугаар сарын 22-нд нээгдэж үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж эхэлсэн. Үүнээс хойш бид CENTURY 21® Pro realty, CENTURY 21® Signature оффисуудаа байгуулж дэлхийд танигдсан үл хөдлөх хөрөнгийн компанийн туршлага, шилдэг сайн үйлчилгээг нийт Монголчуудад хүргэхээр ажиллаж байна.

Нийтдээ 30 агенттай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ирэх 5 жилд агентуудынхаа тоог 400 хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. 


Бидэнтэй хамтран ажиллах бизнесийн шинэ боломж! 

CENTURY 21® нь дэлхийн хамгийн шилдэг техник, технологи, бизнесийн НОУХАУ зэргийг та бүхэнд эзэмшүүлэх бөгөөд таныг бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд тань томоохон дэмжлэг болох юм.

Хувь хүн CENTURY 21®-ийн агент болсноор:

1. Та дэлхийн хэмжээнд ажиллаж, өөрийгөө нээн хөгжүүлэх боломжтой.

2. Хамгийн шилдэг арга туршлагаас суралцан эзэмшиж, шилдэг борлуулагч болох боломжтой.

3. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломж нээлттэй.

4.Борлуулалтын төрөл бүрийн аргачлал, маркетингийн сургалт, программ хангамжаар хангагдаж ажиллана.

5. Тохилог оффис, шинэ хамт олон, бизнесийн өргөн боломж таныг хүлээж байна.

Компани ААН-үүд CENTURY 21®-ийн франчайз оффис нээж хамтран ажилласнаар:

1. Үл хөдлөх хөрөнгийн томоохон мэдээллийн бааз дээр ажиллана.

2. Борлуулалтыг дангаараа болон CENTURY 21®-ийн бусад оффис, агентуудтай хамтран хийж болох бөгөөд сарын борлуулалт тогтмол өсөлттэй.

3. Агентуудыг мэргэшүүлэхэд сургалт, дэмжлэг авна.

4. Санхүүгээ болон үйл ажиллагаагаа хэрхэн удирдах талаар арга зүйн зөвлөгөө тусламж авна.

5. Дэлхийн зах зээлтэй холбогдож ажиллана.

6. Брэндийн нэр хүнд, хүч чадлыг ашиглан өөрийн бизнесийг өргөжүүлэх боломжийг эдэлнэ.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу. Website: http://www.c21.mn/ 

Twitter: https://twitter.com/Century21_MGL 

Facebook: https://www.facebook.com/C21Mongolia/ 

Манай агентуудтай холбогдохыг хүсвэл энд дарна уу. http://www.c21.mn/  

Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахтай холбоотой мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.  http://www.c21.mn/

Салбаруудын хаяг байршлын талаар мэдээлэл авахыг хүсвэл. http://www.c21.mn/ 

 

Салбар оффисуудын хаяг, мэдээлэл.

CENTURY 21® Mongolia

Хан-Уул дүүрэг, 2-р хороо,

Чингисийн өргөн чөлөө

“НОМИН ЮНАЙТЕД”

5-р давхар

Утас: 77 01 21 21

И-мэйл: Mongolia@c21.mn

 


CENTURY 21® Top Realty

Хан-Уул дүүрэг, 15-р хороо

Махатма Гандигийн гудамж

“НААДАМ ЦЕНТР”

Утас: 77 77 77 21

И-мэйл: toprealty@c21.mn




CENTURY 21® Signature

СБД 1-р хороо, Нарны зам 91

SUNROADBuilding

9-р давхар 902 тоот

 Утас: 77 09 21 21

И-мэйл: signature@c21.mn

 

 


CENTURY 21® Pro Realty

СБД 8-р хороо, Ерөнхий сайд

Амарын гудамж 29, “САН БИЗНЕС ЦЕНТР”

оффис 4-р давхар

Утас: 77 02 21 21

И-мэйл: prorealty@c21.mn

 


 Oффис бүр тусдаа эзэмшигчтэй бөгөөд бие даасан үйл ажиллагаа явуулдаг.