Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

Эрхэм хүндэт холбооны  гишүүдээ!

Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны 10-р их хурлаас миний биеийг Холбооны Ерөнхийлөгчийн нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай албан тушаалд сонгосонд чин сэтгэлийн талархал илэрхийлэхийн ялдамд нийт гишүүд Та бүхний энэхүү өндөр итгэл, найдварыг хөсөрдүүлэлгүй ахмад, дунд, залуу үеийн инженерүүдийн зөв зүйтэй санал, санаачлага, бодол шүүмжлэлийг инженерүүдийн холбооны үйл ажиллагаанд тусгаж ажиллахаа хариуцлагтайгаар мэдэгдэж байна. Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллах хугацаандаа холбооны үйл ажиллагааны үндсэн чиглэлийг баримталж ажиллахын зэрэгцээ, барилгын салбарын инженерүүдийн мэргэжлийн чадавхийг сайжруулах, хөгжүүлэх чиглэлээр төслийн менежмент, зөвлөх үйлчилгээний ажлуудыг түлхүү хийх болно. Мөн холбооны эдийн засгийн чадамж, төсөв санхүүгийн боломжийг нэмэгдүүлэхэд мөн тусгайлан анхаарах болно. Нийт гишүүд, барилгын салбарын инженерүүд Та бүхнийг холбооны үйл ажиллагаа, тавьж буй зорилт, санал санаачлагуудыг дэмжин идэвхитэй хамтран ажиллахыг уриалахын ялдамд Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо, түүний шинэ удирдлага, та бүхний төлөө, түүнчлэн залуу инженерүүдийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд илүү анхаарч ажиллахаа илэрхийлж байна.

МОНГОЛЫН БАРИЛГЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБООНЫ
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА БӨГӨӨД ЕРӨНХИЙЛӨГЧ
ЦЭРЭНДОНДОВЫН ГАНБАТ
МАНАЙ ШИЛДГҮҮД
Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь 2001 оноос эхлэн жил бүр Монгол улсын барилгын салбарын хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй бүтээлүүд (барилга байгууламж, зураг төсөл, менежементийн төсөл, оюуны бүтээл, норм дүрэм г.м)-ийг болон тухайн ондоо ажил хөдөлмөр, амжилт бүтээлээрээ шалгарсан барилгын инженерүүдийг, сурлагын амжилт сайтай, мэргэжлийн ЭШХ, олон нийтийн ажилд идэвхтэй оролцсон оюутнуудыг “ОНЫ ШИЛДЭГ” –ээр шалгаруулдаг уламжлалтай билээ.
2001-2018 оны МБИХ-ны Шилдгүүд:
ШИЛДЭГ БҮТЭЭЛ
2002 он
“Бага оврын НР халаалтын тогоо” Зохиогч: Д.Намсрай
2004 он
“Барилгын даацат бүтээцийн гэмтэл, түүнийг засах арга” ном. Зохиогч: Ч.Шуушингаа
2005 он
“Мэгжид Жанрайсаг их шүтээний зураг төсөл” Удирдагч: Ш.Төрбат
2006 он
“Төмөр бетон бүтээц 1,2,3” цуврал ном. Зохиогч: Профессор Г.Базар
2008 он
“Барилгын процессын технологи” сурах бичиг. Зохиогч: Ж.Гэрэлхүү
2009 он
“Барилга байгууламжийн геотехник 1,2,3,4” цуврал ном. Зохиогч: Профессор Д.Дашжамц
2010 он
“Өндөр барилгын төлөвлөлт БНбД 31-17-10” норм.
2012 он
“Цогт цэций дэхь сургууль цэцэрлэгийн цогцолбор барилга” Төсөл хэрэгжүүлэгч: Эм Си Эс Проперти ХХК
2013 он
“Монгол орны тогтворгүй бүтэцтэй ул хөрсөнд барилга барих ухаан” ном. Зохиогч: Профессор Д.Дашжамц
2014 он
“Технологийн зааварчилгаа 1,2,3,4” цуврал дэвтэр. Боловсруулсан: Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци
2015 он
“Барилга байгууламжийн тогтворшил”, “Харимхайн ба налархайн онол” сурах бичиг. Боловсруулсан: Ардын Багш, доктор, профессор Гончигийн БАЗАР, профессор, доктор Пэлжээгийн ОТГОНБАЯР
2015 он
Шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлсэн “Хүннү 2222” хороолол төсөл. Төсөл хэрэгжүүлэгч “И Си Си” ХХК
2016 он
Барилгын хөрсний механик, буурь суурийн зураг төсөл ба геотехникийн судалгааны Англи, Орос, Хятад, Монгол хэлний 12 боть толь бичиг. Боловсруулсан: Сэтэвийн Нямдорж
2016 он
PMIS үүлэн технологи дээр суурилсан Барилгын төслийн менежементийн программ. Төслийг хөгжүүлэгч: Их гүр инженеринг ХХК
2018 он
“Мандала тауэр”-ын хөрсний ус зайлуулах технологи шийдэл. Төсөл хэрэгжүүлэгч: Монкон констракшн ХХК
ШИЛДЭГ ИНЖЕНЕР
2001 он
“Өрнөл проект” ХХК-н Захирал Ж.Шажинбат
2002 он
“Монсейс” ХХК-н Захирал Ц.Шараа
2003 он
“Ньюкон” ХХК-н Захирал Н.Чойбалсан
2004 он
“Жигүүр гранд” ХХК-н Ерөнхий инженер Ш.Ариунаа
2005 он
“Монмос” ХХК-н Зөвлөх инженер Х.Лхагвасүрэн
2006 он
“Хангай нар” ХХК-ны захирал Ц.Жалцав
2007 он
“ЭМСХ-2” төслийн удирдагч К.Мурат
2007 он
“Агни трейд” ХХК-ны Ерөнхий инженер Б.Ганбаатар
2008 он
ЭМЯ-ны БЗА-ны инженер П.Ариунцэцэг
2008 он
“Сэргэн мандалт констракшн” ХХК-ны Зөвлөх инженер М.Лхамдаш
2009 он
“Ситиком” ХХК-ны захирал С.Батдэлгэр
2009 он
“Делта констракшн” ХХК-ны захирал Ц.Эрдэнэбат
2010 он
“Кон консалтинг” ХХК-ны Зөвлөх инженер Б.Баасанжав
2011 он
“УБ Барилга” ХХК-ны Ерөнхий инженер Г.Чулуут
2011 он
“Эрэл зураг төслийн товчоо” ХХК-н Захирал Ж.Даваасүрэн
2011 он
“Агни трейд” ХХК-ны захирал М.Цэцгээ
2012 он
“ШУТИС-БИАС”-ийн профессор З.Биндэръяа
2012 он
“Кон инженерс” ХХК-ны Ерөнхий инженер Н.Дудаарий
2013 он
“Орхон констракшн” ХХК-ны Захирал Н.Эрдэнэсүрэн
2013 он
“Пи Си Ди Пи” ХХК-н захирал Ч.Маралмаа
2014 он
“Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци”-ийн Ерөнхий инженер Б.Энхбаяр
2014 он
“Өлзий Иш” ХХК-н захирал А.Ичинхорлоо
2015 он
“Стройка” ХХК-ийн захирал Т.Даваасүрэн
2015 он
“Ган харш” ХХК-ийн захирал Л.Батаа
2016 он
“Марс констракшн” ХХК-ийн захирал М.Амаржаргал
2016 он
“Баганат өргөө” ХХК-ийн захирал О.Батсайхан
2018 он
“М Си Эс Проперти” ХХК-ийн ахлах инженер Л.Дэлгэрдалай
2018 он
“Голомт констракшн” ХХК-ийн ерөнхий инженер Ц.Оргилболд
ШИЛДЭГ ЗАЛУУ ИНЖЕНЕР
2001 он
“Эрэл” ХХК-ны Конструктор инженер Г.Тулга
2002 он
“J & E” ХХК-ны инженер Б.Батжаргал
2003 он
“Хаус констракшн” ХХК-ны инженер У.Батдэлгэр
2004 он
“ЭТ.Төмөр хүлэг” ХХК-ны инженер Б.Пүрэвсүрэн
2005 он
“Ган харш” ХХК-ны инженер Д.Адъяадорж
2006 он
“Баярс констракшн” ХХК-ны инженер С.Мөнхцэцэг
2007 он
“Бридж констракшн” ХХК-ны инженер О.Батхүү
2007 он
“Мон тэд” ХХК-ны инженер Б.Батбаяр
2008 он
“Баганат Өргөө” ХХК-ны инженер Б.Нанзаддорж
2008 он
“Бридж констракшн” ХХК-ны инженер Н.Хонгорзул
2009 он
“Автор” ХХК-ны инженер Л.Мөнхсайхан
2010 он
“Химон констракшн” ХХК-ны инженер Б.Эрдэнбилэг
2010 он
“Азусса Секкей” ХХК-ны инженер Г.Хийморьсан
2011 он
“Орхон констракшн” ХХК-ны инженер Н.Тамир
2011 он
“Сензо констракшн” ХХК-ны инженер Б.Бүрэнмэнд
2012 он
ШУТИС-БИАС-ийн багш Д.Занабазар
2012 он
“Цэлмэг Ази Констракшн” ХХК-ны инженер Э.Мөнхгэрэл
2013 он
“Сийз Архитектс” ХХК-ны инженер Л.Чинзориг
2013 он
“Мөнх Хос Шилтгээн” ХХК-ны инженер Б.Мөнхмандал
2014 он
“Автор” ХХК-ны инженер Т.Мөнх-Өнөр
2014 он
“Барилга байгууламж” ХХК-ны инженер Л.Энхцацралт
2015 он
“Конар” ХХК-ийн зургийн инженер Г.Ганцолмон
2016 он
“Мегамакс групп” ХХК-ийн захирал Ц.Нямдаваа
2016 он
“Пи Си Ди Пи” ХХК-ийн зургийн инженер Б.Одбаясах
2017 он
“Пи Си Ди Пи” ХХК-ийн зургийн инженер Ш.Нямсүрэн
2018 он
“СМЕС Инженеринг” ХХК-ийн инженер С.Сүхбат
ШИЛДЭГ ОЮУТАН
2001 он
ШУТИС-БИАСургуулийн оюутан Д.Жүрмэддорж
2002 он
ШУТИС-БИАСургуулийн оюутан Э.Мөнхсүх
2003 он
Барилгын коллежийн оюутан С.Мөнхтуяа
2004 он
Барилгын коллежийн оюутан Т.Баянмөнх
2005 он
ШУТИС-БИАСургуулийн оюутан Л.Чинзориг
2006 он
ШУТИС-БИАСургуулийн оюутан Э.Одгэрэл
2007 он
ШУТИС-БИАСургуулийн оюутан Г.Цэрэндорж
2008 он
ШУТИС-БИАСургуулийн оюутан Б.Ганбаяр
2008 он
Барилгын коллежийн оюутан Ш.Уянга
2009 он
ШУТИС-БИАСургуулийн оюутан Г.Билэгсайхан
2009 он
Барилгын коллежийн оюутан Ф.Пүрэвбат
2010 он
ШУТИС-БИАСургуулийн оюутан М.Номиндарь
2010 он
ШУТИС-БИАСургуулийн оюутан М.Шижирбат
2011 он
ШУТИС-БИАСургуулийн оюутан Э.Алзахгүй
2011 он
Техник технологийн коллежийн оюутан М.Алтантулга
2012 он
ШУТИС-БИАСургуулийн оюутан Г.Адъяажав
2012 он
Техник технологийн коллежийн оюутан Д.Мөнхбаяр
2013 он
ШУТИС-БИАСургуулийн оюутан Д.Баярцэцэг
2013 он
ШУТИС-БИАСургуулийн оюутан Г.Төгсжаргал
2014 он
ШУТИС-БИАСургуулийн оюутан Б.Батзаяа
2014 он
ШУТИС-БИАСургуулийн оюутан И.Дөлгөөнтуул
2015 он
ШУТИС-БАСургуулийн оюутан Ж.Алдараа
2015 он
БХИС-АБСургуулийн оюутан Т.Энхмөнх
2016 он
ШУТИС-БАСургуулийн оюутан З.Энхтамир
2016 он
МҮИС-ийн Барилгын сургуулийн оюутан Д.Бат-Орших
2017 он
ШУТИС-БАСургуулийн оюутан Г.Чинаньдобонид
2018 он
ШМТДСургуулийн оюутан А.Анударь
2018 он
Донггук ИС-ийн БАСургуулийн магистр оюутан Ө.Рэнцэндорж
2018 он
ТТДСургуулийн оюутан Т.Энхбаяр
ШИЛДЭГ ДЭМЖИГЧ ГИШҮҮН БАЙГУУЛЛАГА
2013 он
“Цац суварга интернэйшнл” ХХК
2014 он
“Пи Си Ди Пи” ХХК
2015 он
“Ньюкон” ХХК
2016 он
“Монкон констракшн” ХХК