Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо
Шинэ инженерийн сургалт
Сургалтын зорилго: Шинэ залуу барилгын инженерүүдийг ажилд бэлтгэх, барилгын талаарх анхан шатны мэдээлэл, цогц мэдлэг, чадварыг олгох.
Сургалтын хэлбэр: Онол-80%, дадлага-20%.
Хамрах хүрээ: Барилгын инженер мэргэжлээр суралцдаг төгсөх ангийн оюутнууд, шинээр төгсөгчид, ажилд эхлэн орж буй инженерүүд, мөн агуулгын дагуу мэдлэгээ бататгах хүсэлтэй инженерүүд.
Агуулга:
  1. Барилгын эрх зүйн орчин
  2. Барилгын ажил эхлүүлэх, хүлээлгэн өгөх үйл явц
  3. Барилгын ажлын анхан шатны бүртгэл хөтлөлт
  4. Барилгын төсөвт өртгийн бүтэц, түүнийг тооцох арга
  5. Барилгын талбайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
  6. Барилгын төслийн удирдлага
  7. Барилгын хяналт, шалгалт
  8. Ажлын байран дахь харилцаа
  9. Хэмжин шалгах багажууд ашиглах дадлага
Сургалтын үргэлжлэх хугацаа: 09:00-17:00 /ажлын 5 өдөр/
Суралцагсдын тоо: 25-30 хүн
Нийт цаг: 40 цаг
Төгсөгчдөд 3мдцаг бүхий гэрчилгээ олгоно.
ББ-ийн тооцооны лира 9.6 программын үндсэн сургалт
Сургалтын зорилго: Барилгын бүтээцийн тооцоо, төслийн программын бүтэц, ажиллах зарчмын талаар зохих мэдлэгийг олгох.
Сургалтын хэлбэр: Онол-50%, дадлага-50%
Хамрах хүрээ: Барилгын зураг төслийн инженерүүд
Агуулга:
  1. Барилгын тооцооны программ үүсч хөгжсөн түүх, бүтээцийн тооцооны загвар, төгсгөлөг элемэнтэд хуваах, ЛИРА программын бүтэц, хүчин чадал, хэрэглэх хүрээ, практикт хэрэглэсэн байдал
  2. ЛИРА програмын тохируулга, өгөгдөл бэлтгэх, тооллын систем, ерөнхий болон орчны тооллын систем, бүтээцийн тооцооны загварын геометр өгөгдлийг бэлдэх
  3. Бүтээцийн элемэнтийн шинж чанар, материал, тооцооны загварыг байгуулах,харах,өөрчлөх, засвар хийх, хөндлөн огтлолын өгөгдлийг өгөх, дэлгэцийг удирдах, захын нөхцөл, холбоос өгөх
  4. Тооцооны загвараас объект сонгох аргууд, объектын тухай мэдээлэл харах, геометр мэдээлэл авах
  5. Гадаад ачаа өгөх, засвар хийх, ачаалал, ачааллын төрлүүд, бүтээцийн өөрийн жинг тооцох, ачааллын хослол үүсгэх
  6. Тооцооны загварыг шалгах, алдааг олох, тооцооны үр дүнг харах, бэлдэх гаргах, өгөгдлийг импортлох, экспортлох, бусад командууд
  7. Төмөр бетон бүтээцийн бат бэхийн тооцоо хийх, тооцооны үр дүнг харах, бэлдэх, гаргах
  8. Ган бүтээцийн бат бэхийн тооцоо хийх, тооцооны үр дүнг харах, бэлдэх, гаргах
  9. Газар хөдлөлтийн үйлчлэлд бүтээцийг тооцох, үр дүнг шинжлэх, Буурь, Суурийн тооцоо, тооцоонд анхаарах зүйлс
Сургалтаар: Барилгын бүтээцийн тооцоо, төслийн ЛИРА программыг ашиглах, мэдлэгийг олгож, практикт өргөн хэрэглэгдэх бүтээцийн тооцоо, төслийг хийх чадварыг эзэмшүүлнэ.
Сургалтын үргэлжлэх хугацаа: 09:00-13:00 цагийн хооронд /ажлын 9 өдөр/
Суралцагсдын тоо: 25-30 хүн
Нийт цаг: 42 цаг
Төгсөгчдөд 3мдцаг бүхий гэрчилгээ олгоно.
“Газар хөдлөлтөд тэсвэртэй барилгын зураг төсөл зохиох” архитекторуудад зориулсан сургалт
Сургалтын зорилго: Монгол улсын засгийн газраас хүн амыг газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, учрах хохирлыг багасгах талаар явуулж буй бодлоготой холбогдуулан барилга угсралт, зураг төслийн салбарт ажиллаж байгаа архитекторуудад газар хөдлөлтийн бүсэд барилга төлөвлөх, барих талаар онол практикийн мэдлэг, ур чадвар олгох, эх орны болон гадаадын улсуудад тохиолдсон газар хөдлөлийн эвдрэл, сургамж, энэ талын сүүлийн үеийн мэдээллийг хүргэх зорилготой.
Сургалтын хэлбэр: онол-80%, дадлага-20%
Хамрах хүрээ:Архитекторууд
Агуулга:
  1. Газар хөдлөлтийн тухай ойлголт, түүний явагдах механизм, хүч, тархалт, үндсэн үзүүлэлтүүд -2
  2. Газар хөдлөлийн эрчим, давтагдалт, эрчмийн шаталбар, мужлал-2
  3. Газар хөдлөлийн барилга байгууламж, буурь, суурьт үзүүлэх нөлөө, хэв гажилт, эвдрэл, гэмтэл-2
  4. Архитектур төлөвлөлтийн онцлог, конфигураци-2
  5. Даацын бус хийц, хана, хучилт төлөвлөх-2
  6. Газар хөдлөлтийн инженерийн тооцооны үндэс-1
  7. Газар хөдлөлтийн бүсд барилга байгууламж төсөллөх зарчим, норм ба дүрэм, стандарт -2
  8. Каркасан барилга төлөвлөх онцлог -2
  9. Төмөр бетон бүтээц төсөллөх онцлог-1
  10. Том хавтгаалжин барилга төсөллөх онцлог-1
  11. Өрөгт бүтээцэн барилга төсөллөх онцлог-1
  12. Өндөр барилга төсөллөх онцлог-2
  13. Төлөвлөлтийн жишээ, дадлага -2
  14. Зураг төслийн шатанд анхаарах зүйлс, практик зөвлөгөө-2
  15. Газар хөдлөлтийн талаархи олон улсын туршлага, сургамж -2
  16. Газар хөдлөлөөс тусгаарлах, үйлчлэлийг бууруулах, удирдах арга хэрэгслэлүүд-1
  17. Газар хөдлөлийн бүсд барилга байгууламж төлөвлөх талаарх хөгжлийн цаашдын хандлага.
Үр дүн: Газар хөдлөл, газар хөдлөлийн бүсэд барилга төсөллөх, барих талаархи суралцагчийн мэдлэг, чадвар дээшилж энэ талаархи олон улсын практик, сургамж, төр засгийн бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, орчин үеийн онол, практикийн тухай мэдээллийг олж авсан байна.
Сургалтын үргэлжлэх хугацаа:14:00-19:00 цагийн хооронд /ажлын 5 өдөр/
Суралцагсдын тоо: 25 хүн
Төгсөгчдөд 8 мдцаг бүхий гэрчилгээ олгоно. 
“Газар хөдлөлтөд тэсвэртэй барилгын зураг төсөл зохиох” сургалт - ББинженерүүдэд
Сургалтын зорилго: Монгол улсын засгийн газраас хүн амыг газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, учрах хохирлыг багасгах талаар явуулж буй бодлоготой холбогдуулан барилга угсралт, зураг төслийн салбарт ажиллаж байгаа ИТА-нуудад газар хөдлөлтийн бүсэд барилга төлөвлөх, барих талаар онол практикийн мэдлэг, ур чадвар олгох, эх орны болон гадаадын улсуудад тохиолдсон газар хөдлөлийн эвдрэл, сургамж, энэ талын сүүлийн үеийн мэдээллийг хүргэх зорилготой.
Сургалтын хэлбэр: онол-80%, дадлага-20%, тараах материал
Агуулга:
  1. Газар хөдлөлийн шалтгаан, механизм, үндсэн үзүүлэлт хэмжигдэхүүнүүд, газар хөдлөлийн долгионы тархалт
  2. Газар хөдлөлийн ажиглалт, хэмжилт, хүчийг үнэлэх, шаталбар, магнитуд.
  3. Газар хөдлөлийн бүсчлэл, ерөнхий болон бичил бүсчлэл, Эрчим, эрчмийн шаталбарууд.
  4. Газар хөдлөл болох магадлал, давтагдал
  5. Хэлбэлзлэлийн онол. Хэлбэлзлийн хэлбэр, давтамж, үе, чөлөөний зэрэг. Хөдөлгөөний тэгшитгэл. Нэг болон олон чөлөөний зэрэгтэй системийн хэлбэлзэл. Хэлбэлзлийн ортогналь байх зарчим. Суперпозицийн зарчим.
  6. Нэг ба олон чөлөөний зэрэгтэй системийн хэлбэлзлийн тооцооны жишээ. ЛИРА программыг ашиглана.
  7. Газар хөдлөлийн тооцооны үндэс. Тооцооны бүдүүвч. Тооцооны онолын хөгжил. Тооцооны статик, динамик аргууд. Газар хөдлөлийн хүчийг тодорхойлох, барилгын даацын бүтээцэд хувиарлах, барилгын хүндийн ба хөшүүний төвийг тодорхойлох.
  8. Газар хөдлөлтийн бүсд барилга, байгууламж төсөллөх зарчим, норм дүрэм, норм дүрмийн үндсэн ойлголтууд. Газар хөдлөлийн үйлчлэл ба төслийн үндсэн нөхцлүүд. Барилга байгууламжийн бүтээцийн систем. Барилга байгууламжид тавигдах шаардлагууд.
  9. Барилгын буурь суурь төсөллөх онцлог
  10. Каркасан барилга, том хавтгаалжин барилга төсөллөх онцлог, тооцооны жишээ
  11. Модон болон Өрөгт бүтээцэн ханатай барилга төсөллөх онцлог, тооцооны жишээ
  12. Газар хөдлөлтийн талаархи олон улсын туршлага, сургамж. (видео материал ашиглана). Газар хөдлөлийн бүсд барилга байгууламж төлөвлөх талаарх хөгжлийн цаашдын хандлага
  13. Барилгын зураг төсөл зохиоход анхаарах зүйлс, нийтлэг алдаа, практик жишээ
  14. Барилга угсралтын ажилд анхаарах зүйлс
Үр дүн: Газар хөдлөл, газар хөдлөлийн бүсэд барилга төсөллөх, барих талаархи суралцагчийн мэдлэг, чадвар дээшилж энэ талаархи олон улсын практик, сургамж, төр засгийн бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, орчин үеийн онол, практикийн тухай мэдээллийг олж авсан байна.
Сургалтын үргэлжлэх хугацаа:14:00-19:00 цагийн хооронд /ажлын 5 өдөр/
Нийт цаг: 32 цаг
Суралцагсдын тоо: 25 хүн
Төгсөгчдөд 8 мдцаг бүхий гэрчилгээ олгоно. 
Өндөр барилгын нормыг танилцуулах сургалт ББ хэсэг
Сургалтын зорилго: Өндөр барилгын төлөвлөлт БНбД 31-17-10 нормын өндөр барилгын эзлэхүүн төлөвлөлтөнд, бүтээцийн шийдэлд тавигдах шаардлагууд, галын аюулгүйн, ариун цэвэр эрүүл ахуйн болон аюулгүй байдлын шаардлагуудыг мэдэж нормын дагуу ажиллах мэдлэгийг олгох.
Сургалтын хэлбэр: онол-100%
Агуулга:
  1. Ерөнхий зүйл. Ачаалал ба үйлчлэл, газраас дээшхи бүтээц
  2. Салхины ачаалал
  3. Газар хөдлөлтийн ачаалал
  4. Барилгын өргөжин нурахаас сэргийлж авах арга хэмжээ
  5. Инженер геологийн хайгуул судалгаа, барилгын газар доорх хэсэг
  6. Бүтээцийг галаас хамгаалах
Сургалтын үргэлжлэх хугацаа:09:00-16:30 /ажлын 1 өдөр/
Нийт цаг: 7 цаг
Суралцагсдын тоо: 25-30 хүн
Төгсөгчдөд 1 мдцаг бүхий гэрчилгээ олгоно. 
Өндөр барилгын нормыг танилцуулах сургалт-ХАС, УХАТ, ЦХ, Автоматикийн хэсэг
Сургалтын зорилго: Өндөр барилгын төлөвлөлт БНбД 31-17-10 нормын дулаан тусгаарлалт, усан хангамж, ариутгах татуурга, борооны усны систем, дулаан хангамж, агаар сэлгэлт, халаалт, агаарын кондиционер ба хүйтэн хангамж, цахилгаан шат, хог зайлуулах ба тоос цэвэрлэгээ, цахилгаан хангамж, цахилгаан техникийн тоноглолууд, цахилгаан гэрэлтүүлэг, автоматжуулсан комплекс, холбоо ба мэдээжүүлэлт, ариун цэвэр эрүүл ахуйн болон аюулгүй байдлын шаардлагуудын талаар мэдлэг олгох.
Сургалтын хэлбэр: онол-100%
Агуулга:
  1. Дулаан тусгаарлалт
  2. Дулаан хангамж, халаалт, агаар сэлгэлт, агаарын кондиционер ба хүйтэн хангамж- Дулаан хангамж ба халаалт, Агаар сэлгэлт ба агаарын кондиционер
  3. Усан хангамж, ариутгах татуурга, борооны усны систем
  4. Цахилгаан хангамж, цахилгаан техникийн тоноглолууд, цахилгаан гэрэлтүүлэг
  5. Автомат ажиллагаа бүхий иж бүрдэл, холбоо ба мэдээлэлжүүлэлт
Сургалтын үргэлжлэх хугацаа:09:00-14:00 /ажлын 1 өдөр/
Нийт цаг: 7 цаг
Суралцагсдын тоо: 25-30 хүн
Төгсөгчдөд 1 мдцаг бүхий гэрчилгээ олгоно. 
Барилгын төслийн удирдлага сургалт
Сургалтын зорилго: Барилгын төсөл, төслийн удирдлагын тухай ойлголт өгөх, хэрэгжүүлэх арга барил олгох
Сургалтын хэлбэр: онол-70%, дадлага-30%
Хамрах хүрээ: Барилгын захиалагч болон ерөнхий гүйцэтгэгч компаниудын ерөнхий инженер, төслийн удирдагч, менежерүүд, зөвлөх инженерүүдэд
Агуулга:
  1. Барилгын төсөл, Төслийн удирдлагын онцлог
  2. Барилгын төсөл хэрэгжүүлэгч байгууллагын зохион байгуулалтын бүтэц
  3. Барилгын төслийн зөвлөх үйлчилгээ
  4. Барилгын төслийн зөвлөх үйлчилгээний Олон улсын жишиг болон Манай улсын өнөөгийн байдал
  5. Барилгын төслийн чанарын удирдлага
  6. Цуврал аргыг орчин үеийн барилгын үйлдвэрлэлд хэрэглэж буй хандлага
  7. Барилгын төслийн гэрээний удирдлага
  8. Барилгын төслийн аюулгүй ажиллагааны удирдлага
  9. Барилгын төслийн хугацааны удирдлага
  10. Барилгын төслийн төлөвлөлтийг MS Project дээр хийх
Сургалтын үргэлжлэх хугацаа:09.00 – 13.45 цагийн хооронд /4 өдөр/
Нийт цаг: 20 цаг
Суралцагсдын тоо: 25-30 хүн
Төгсөгчдөд 3 мдцаг бүхий гэрчилгээ олгоно. 
Цутгамал бетон, төмөр бетоны технологи
Сургалтын зорилго: Барилгын инженерүүдэд Цутгамал бетон, төмөр бетоны ажлыг гүйцэтгэх технологи, холбогдох норм дүрэм, стандартын тухай мэдлэг олгох, талбай дээр бетоны ажлыг зөв гүйцэтгэх чадвар эзэмшүүлэх.
Сургалтын хэлбэр: онол-90%, дадлага-10%, тараах материал, өдрийн хоол, гэрчилгээ олгоно
Хамрах хүрээ: Барилгын инженерүүд
Агуулга:
  1. Барилгын үйлдвэрлэлд нэвтрүүлж буй шинэ стандарт, норм дүрэм
  2. Арматурын үзүүлэлт, шинж чанар
  3. Хэв хашмалын стандарт
  4. Бетоны төрөл, шинж чанар, бетонд хэрэглэгдэж байгаа нэмэлтүүд
  5. Бетон зуурмагийг захиалах, хүлээн авах, сорьц бэлдэх, бетоны марк ба ангийн зөрүү, вариацийн итгэлцүүр
  6. Бетоныг арчилах нормыг танилцуулах
  7. Бетон цутгалтын ажлын практик зөвлөгөө /шахах, нягтруулах,бэхжүүлэх, хэрэглэгдэж байгаа багаж, хэрэгсэл, машин, тоног төхөөрөмж/
  8. Хүйтэн, хуурай, халуун нөхцөлд бетон цутгах онцлог
  9. Бетон цутгалтын үеийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй
  10. Бетон, төмөр бетоны ажлын үед гаргадаг алдаа, дутагдал
  11. Бетон бүтээцийн бетоны чанарын хяналт, шинжилгээ, үр дүн, дүгнэлт
  12. “Kaiser систем” үлдээдэг хэв, Зуурмаган дүүргэгчтэй арматурын механик холбоос
  13. Зуурмаг, арматур бэлдэц, хэвний үйлдвэртэй танилцах аялал
Сургалтын үргэлжлэх хугацаа:09.00 – 13.30 цагийн хооронд /5 өдөр/
Нийт цаг: 36 цаг
Суралцагсдын тоо: 25-30 хүн
Төгсөгчдөд 3 мдцаг бүхий гэрчилгээ олгоно. 
Дүүргэгч материал /хайрга, дайрга, элс/, бетон зуурмагийн үйлдвэрлэлийн технологи
Сургалтын зорилго:Барилгын материалын инженер-технологичдод дүүргэгч материал, бетон хольц үйлдвэрлэхтэй холбогдсон стандарт, техникийн нормативын тухай мэдээлэл өгөх, чанарын шаардлага хангасан дүүргэгч материал, бетон хольц үйлдвэрлэж нийлүүлэх чадвар эзэмшүүлэх.
Сургалтын хэлбэр: онол-90%, дадлага-10%
Хамрах хүрээ: Барилгын материалын инженер-технологич
Агуулга:
  1. Бетоны дүүргэгч материалын шинж чанарын үндсэн шаардлага, мөрдөж буй стандарт, норм дүрэм
  2. Манай оронд үйлдвэрлэж, хэрэглэж байгаа дүүргэгч материалын төрөл, онцлог, шинж чанарын судалгаа
  3. Дүүргэгч материалын чанарт тавих хяналт, бетоны чанарт дүүргэгч материалын нөлөөлөл
  4. Дүүргэгч материалын үйлдвэрлэлийн технологи
  5. Бетон зуурмагийн захиалга авах, орцын найрлага сонгох зарчим
  6. Бетонд хэрэглэх нэмэлтийн төрөл, үзүүлэх үр нөлөө, нэмэлт сонгох, хэрэглэх
  7. Бетон зуурмагийн техникийн ба технологийн шинж чанар, түүнд тавих лабораторийн хяналт
  8. Түүхий эд материалын чанарт тавих хяналт, сорилт шинжилгээний үр дүнгээр үйлдвэрлэлийг жолоодох
  9. Бетон зуурмагийн үйлдвэрлэлийн технологи
  10. Бетоны марк, ангийн ялгаа, бетоны бат бэхийг үнэлэх зарчим
  11. Дүүргэгч материал, бетон зуурмагийн үйлдвэрлэлийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа
Сургалтын үргэлжлэх хугацаа:09.00 – 13.30 цагийн хооронд /3 өдөр/
Нийт цаг: 18 цаг
Суралцагсдын тоо: 25-30 хүн
Төгсөгчдөд 3 мдцаг бүхий гэрчилгээ олгоно. 
Барилгын үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх
Сургалтын зорилго:Ажлын байран дахь ослыг бууруулах, тэглэх.
Сургалтын хэлбэр: онол-50%, дадлага-50%
Хамрах хүрээ: ХАБЭА-н инженер, мэргэжилтэн, менежер, талбайн даамал
Агуулга:
  1. Ослыг тэглэх олон нийтийг хамарсан үйл ажиллагаа үүсч хөгжсөн болон амжилтын түүхээс
  2. Аюулыг урьдчилан мэдрэх, хэрэгжүүлэх арга
  3. Ослоос урьдчилан сэргийлэх арга зүй-багаар хийх дадлага
  4. Осол аюулыг онцлон гаргаж ирээд хуруугаар зааж хэлэх арга –багаар дадлага ажиллах
  5. Ажлын байрны эрүүл мэндийн ажиглалт хийх, сургалт явуулах арга – багаар дадлага ажиллах
  6. Ослыг тэглэх компанит ажлын практик үйл ажиллагаа
  7. Ажлын байранд зааварлагч байхгүй тохиолдолд ажиллах заавар
  8. Бэрхшээлтэй асуудлыг тодорхойлох уулзалтын үе шатууд, бэрхшээлийг шийдвэрлэх арга
Сургалтын үргэлжлэх хугацаа:09.00 – 16.10 цагийн хооронд /5 өдөр/
Нийт цаг: 40 цаг
Суралцагсдын тоо: 15 хүн
Төгсөгчдөд 3 мдцаг бүхий гэрчилгээ олгоно. 
3d max программын сургалт
Сургалтын зорилго:3 хэмжээст орчинд ажиллах 3DsMAX программыг анхан дунд шатны түвшинд хэрэглэх чадварыг олгоно.
Сургалтын хэлбэр: онол-50%, дадлага-50%
Хамрах хүрээ: Архитектор, инженер, оюутан
Агуулга:
  1. Дэлгэцтэй ажиллах
  2. Цэс, командын хэрэглээ
  3. Модель бүтээх
  4. AutoCAD программ дээрх зургийг 3DsMAX програмд оруулж дүрс бүтээх
  5. Материалын тохиргоо, материал, зураг
  6. Гэрэлийн хэрэглээ, гэрэлтүүлэг
  7. Эффект ба орчин
  8. Камер, Vray рендер
Сургалтын үргэлжлэх хугацаа:15.00 – 18.10 цагийн хооронд /10 өдөр/
Нийт цаг: 40 цаг
Суралцагсдын тоо: 14 хүн
Төгсөгчдөд 2 мдцаг бүхий гэрчилгээ олгоно. 
АutoCAD программын сургалт
Сургалтын зорилго:AutoCAD программыг 2 хэмжээст орчинд бүрэн ашиглах чадварыг олгоно.
Сургалтын хэлбэр: онол-50%, дадлага-50%
Хамрах хүрээ: Архитектор, барилгын инженер
Агуулга:
  1. ACAD системийн тухай, Координатын сисемийн тухай, Машстабын тухай, Сонголтын тухай, Комманд өгөх тухай
  2. Зурагт засвар хийх Modify цэс анхан шатны командууд erase, copy, move, trim, extend
  3. Туслах хэрэгслүүдийг ашиглах ORTHO, Osnap, Draw цэсний бусад командууд,
  4. Standard цэсний бусад командууд
  5. Текст бичих
  6. Зурагт хэмжээ тавих, хэмжээний хувьсагчууд, бичлэг хийх, засах (dimension)
  7. Зургийн объектуудыг лавлах хэрэгслэлүүд, Зургийн тохируулах хэрэгслүүд. Нийлмэл объектыг зурах, засварлах (block, hatch, multiline)
  8. Зургийг хэвлэх (print, plot, export), AutoCAD-ын сүүлийн хувилбарууд
Сургалтын үргэлжлэх хугацаа:/9 өдөр/
Нийт цаг: 45 цаг
Суралцагсдын тоо: 14 хүн
Төгсөгчдөд 2 мдцаг бүхий гэрчилгээ олгоно. 

БАРИЛГЫН БҮТЭЭЦ БА БУУРИЙН НАЙДВАРШИЛ. ЕРӨНХИЙ ШААРДЛАГА.

БНБД 20.01.11

норм танилцуулах сургалт

 

Зорилго: Энэхүү нормын баримт бичгээр барилга байгууламжийн бүтээц, буурийн найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн ерөнхий зарчмыг тогтоож түүнийг барилга байгууламжийн зураг төсөл зохиох, барих, ашиглахад мөрдөх норм нормативын баримт бичиг, стандартыг боловсруулахад хэрхэн хэрэглэх талаар мэдлэг, мэдээллийг өгнө.

 

Энэхүү барилгын норм ба дүрэм нь барилгын бүх норм, дүрмийн ҮНДСЭН СУУРЬ норм болно.

 

Евростандарт EN1990 (Еврокод 0) - “Барилгын зураг төслийн үндсэн зарчим”,

Олон улсын стандарт ISO2394-ийн—”Бат бэх найдварыг хангах үндсэн зарчим”

ОХУ-ын СТО36554501-014-2008” - “Барилгын бүтээц, буурийн найдвартай ажиллагаа. Үндсэн дүрэм. гэсэн стандартуудтай адил юм.

 

Багшлах бүрэлдэхүүнд уг нормын зохиогчид болох зөвлөх инженер, доктор, профессорууд заана:

 

Э.Ганзориг PhD.,

Н.Даш Зөвлөх инженер

Ц.Шараа Зөвлөх инженер

Я.Дүйнхэржав  PhD., 

Төсөвчний анхан шатны сургалт

Зорилго: Барилгын ажлын төсөв зохиох үндсэн бүх мэдлэг чадварыг олгоно.

Сургалтын хэлбэр: онол-70%, дадлага-30%.

Хамрах хүрээ: Барилгын ажлын тоо хэмжээ бодох, төсөв зохоиж сурах хүсэлтэй хүмүүс

Агуулга:

  • Барилгын тухай хууль, төсөв зохиох талаарх эрх зүйн орчин, үнэ бүрдэлийн тогтолцоо
  • “Барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрэм” “Барилгын төсөв зохиох дүрэм”-ийн тухай
  • Төсвийн норматив, норм, тэдгээрийн ангилал, төсөвт өртгийн тухай ерөнхий ойлголт, төсөв зохиох үе шат, төсөв зохиох маягтууд
  • Барилгын төсөвт өртгийн бүтэц, ангилал
  • Нэгбүрчилсэн төсөв, барилга угсралтын ажлын төсөвт өртөг, объектын төсөв, нэгдсэн төсөв, тэдгээрийг бүрдүүлэгч зардлуудыг төсөв зохиоход ашиглах
  • Барилгын архитектур, бүтээц, гадна зам талбай тохижилт, өндөржилтийн ажлын зураг унших, төсөв зохиоход ашиглах
  • Барилгын архитектур, бүтээц, гадна зам талбай тохижилт, өндөржилтийн ажлын зураг унших, төсөв зохиоход ашиглах
  • Барилгын зургаас гадна зам талбай, тохижилт, өндөржилтийн ажлын тоо хэмжээг тооцох
  • Барилгын зургаас газар шорооны ажлын тоо хэмжээг тооцох
  • Барилгын зургаас цутгамал хийц/суурь, багана, дам нуруу, хучилт/, угсармал хийцийн ажлын тоо хэмжээг тооцох
  • Барилгын зургаас хана, хамар хана, дээвэр, шатны ажлын тоо хэмжээг тооцох
  • Барилгын хаалга, цонх, шал, гадна заслын ажлын тоо хэмжээг тооцох
  • Барилгын зургаас дотор засал, бусад ажлын тоо хэмжээг тооцох
  • Барилгын ажлын төсөв зохиох дадлага
  • Засварын ажлын тоо хэмжээг тооцох, төсөв зохиох арга зүй
  • Барилгын ажлын төсөв зохиох дадлага
  • Халаалт салхивч, цэвэр, бохир ус, гадна дулаан, цэвэр, бохир усны угсралтын ажлын зураг унших, ажлын тоо хэмжээг тооцох
  • Халаалт салхивч, цэвэр, бохир ус, гадна дулаан, цэвэр, бохир усны угсралтын ажлын төсөв зохиох дадлага
  • Дотор цахилгаан, гадна цахилгааны угсралтын ажлын зураг унших, ажлын тоо хэмжээ авах, төсөв зохиох дадлага
  • Дотор цахилгаан, гадна цахилгааны ажлын төсөв зохиох дадлага
  • Төсөв зохиох “Барилгын төсөв-1.0” программын тухай
  • Төсөв зохиох “Estimator-Pro” программын тухай
  • Дотор, гадна холбооны угсралтын ажлын зураг унших, ажлын тоо хэмжээг тооцох, төсөв зохиох дадлага

Сургалтын үргэлжлэх хугацаа: ажлын 10 өдөр. 09.00-16.00 цагийн хооронд

Суралцагсдын тоо: 35 хүртэлх

Нийт цаг: 80 цаг

Төгсөгчдөд 2кр цаг бүхий гэрчилгээ олгоно.