|
| |
| |
| Үйл явдлын хуанли |
| Үйл явдлын хуанли |
| 09/2010 | | Н | Д | М | Л | П | Б | Б | | - | - | - | 1 | 2 | 3 | 4 | | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | | 26 | 27 | 28 | 29 | 30 |
|
|
Жагсаалт харах |
| |
|
| |
|
 |
|
Нүүр »
Шинэ мэдээ
Шинэ мэдээ |
Тайваний Барилгын Инженерүүдийн Холбооны 2010 оны Уулзалт хурал нь 2010 оны 11-р сарын 27-30-ны  өдрүүдэд Тайваний Тайпей хотод болно. Уулзалт хурлын хүрээнд олон улсын семинар, дугуй ширээний ярилцлага, үзэсгэлэн зэрэг арга хэмжээнүүд зохиогддог юм. Тайваний барилгын инженерүүдийн холбоо нь олон улсын зочид төлөөлөгчиддөө зориулан техникийн аялал зохион байгуулдаг ба Тайваний 101 давхар барилгыг ч мөн үзүүлж сонирхуулах ажлыг хөтөлбөртөө оруулдаг билээ. Тайваний 101 давхар барилга нь 2004 оноос 2009 оныг хүртэл Дэлхийн хамгийн өндөр барилгаар албан ёсоор бүртгэгдэж байсан ба архитектур хийц, инженерийн шийдлээрээ ч маш гайхамшигтай барилга болсон юм. Холбоог төлөөлөн оролцохыг хүсч буй гишүүд инженерүүд манай хаягаар холбоо барьж бүртгүүлнэ үү!
| | Солонгосын Барилгын Инженерүүдийн Холбооны 2010 оны Уулзалт хурал нь 2010 оны 10-р сарын 21-23-ны өдрүүдэд Солонгосын Инчеон хотод болно. Уулзалт хурлын хүрээнд олон улсын семинар, дугуй ширээний ярилцлага, үзэсгэлэн зэрэг арга хэмжээнүүд зохиогддог юм. Холбоог төлөөлөн оролцох сонирхолтой гишүүд инженерүүд манай хаягаар холбоо барьж бүртгүүлнэ үү!
| | Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь Ээлжит уулзалтаа энэ оны 6-р сарын 18 наас 19-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулж дууслаа. Уулзалтанд манай Холбоотой хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг Япон, Тайвань, Солонгосын Барилгын инженерүүдийн холбооноос нийт 8 төлөөлөгч хүрэлцэн ирж оролцлоо. 6 сарын 18-ны өдөр Монгол-Японы  Соёлын Төвийн Хурлын зааланд зохион байгуулсан “Барилгын менежмент ба олон улсын туршлага” сэдэвт олон улсын семинарт Японы барилгын инженерүүдийн холбооны гишүүн, JICA-гийн ахлах ажилтан Шимазаки Ясуёши “Монголын барилгын салбарт хэрэгжиж буй менежментийн дүр төрх, түүнд тавьж буй санал” сэдвээр, Тайваний Үндэсний Их Сургуулийн Профессор Лу-Ман Чанг “Тайваний хурдны төмөр замын барилгын төслийн менежмент” сэдвээр тус тус илтгэл тавьж, нийт 78 гишүүд инженерүүд оролцож үр дүнтэй болж өнгөрлөө. |   | | Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны нэрэмжит “Барилгын Мэргэжлийн англи хэл”-ний ТЭМЦЭЭН БОЛЛОО
Монгол улсын Засгийн Газараас Англи хэлийг албан ёсны хоёр дахь хэл болгон зарлаад үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Манай орны барилгын салбарт мэргэжлийн англи хэлтэй мэргэжилтэний шаардлага зайлшгүй гарч байгаатай холбогдуулан тус Холбоо нь барилгын салбарт инженер мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургууль, коллежуудын оюутнуудын дунд “Барилгын мэргэжлийн англи хэл”-ний тэмцээнийг хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Тус Тэмцээнийг “Эрчим Хүчний Хэмнэлттэй Барилга” сэдвийн хүрээнд 2010 оны 4-р сарын 3-ны Бямба гаригт ШУТИС-ийн ТВ Зааланд зохион явуулсан ба нийт хамрагдсан их сургууль, коллежуудаас шалгарсан 13 оюутан оролцсон бөгөөд тэдгээрээс 5 оюутан түрүүлж эхний 3 байрыг эзэлсэн ба 90 гаруй үзэгч хөгжөөн дэмжигч оюутнууд ирж хөгжөөн дэмжлээ. Тэмцээний шалгууруудыг олон улсын хэмжээнд зөвшөөрөгдсөн TOEFL, IELTS зэрэг шалгалтуудын үндсэн шалгуурууд болох унших, ярих, бичих, сонсгол шалгах зэрэг дээр суурилан бэлтгэсэн юм. Шалгарч, байр эзэлсэн 5 оюутнуудаа танилцуулвал, |   | | БАРИЛГЫН ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН АЖИЛТАН АЖИЛД АВНА Тавигдах шаардлага: - Барилгын инженер, барилгын дулаан техникийн чиглэлээр их дээд сургууль төгссөн - Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан - Сургалт, семинар зэрэг үйл ажиллагааг удирдан зохион байгуулах туршлагатай - Багаар ажиллах чадвартай, харилцааны өндөр соёлтой - Компьютерийн хэрэглээний программыг чөлөөтэй эзэмшсэн - Англи хэлний мэдлэгтэй байх Бүрдүүлэх материалnj - Анкет - Иргэний үнэмлэхийн хуулбар - Их дээд сургууль төгссөн дипломын хуулбар /эх хувийг үзүүлэх/ - Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт - 1 хувь зураг Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо Утас: 330985, 330986
| | АutoCAD програмын сургалтад урьж байна Холбоо нь
барилгын бүхий л зургийг компьютерийн порграм ашиглан зурж, сургах, зураг
төслийн ажлыг
автоматжуулах зорилгоор АutoCAD програмын анхан, дунд шатны сургалтыг явуулж
байна. Сургалтын агуулгад AutoCAD програмын интерфейсийн элемэнтүүд,
програмыг ажлуулах, зургийн тохиргоо хийх, 2 хэмжээст объектуудыг үүсгэх,
тэдгээрт хувиргалт, өөрчлөлт хийх зэрэг багтаж байгаа юм. Сурагчдад онол, дадлагыг эзэмшүүлэх болон
гарын авлагаар хангаж, төгсөгчдөд гэрчилгээ олгоно. Төлбөр анхан,
дунд шат нийт 14 хоног нь 60000 төгрөг Сургалтын хугацаа: 2009 оны 2009 оны 11-р сарын 10-наас 11-р сарын 20 хүртэл хүртэл Дэлгэрэнгүй мэдээлийг 330985
утсаар лавлана уу.
|   | | Холбооны гишүүдийн анхааралд: ХонгКонгийн барилгын инженер Vincent T.H.CHU барилгын практик ажлын хүрээнд гарч ирдэг асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар ном хэвлүүлжээ. Энэхүү ном нь “200 Questions and Answer on Practical Civil Engineering Works” нэртэй бөгөөд гишүүддээ үнэгүй татаж үзэх боломжийг олгож байна.
|   | | Манай Холбоотой хамтран сургалт, семинар, лекц, танилцуулга хичээл зохион байгуулах хүсэлтэй байгууллагуудтай ямар нэгэн хэлбэрээр хамтран ажиллана. Сонирхсон байгууллага, хувь хүмүүс манай хаягаар холбоо барина уу. | | Японы барилгын инженерүүдийн холбооны Монголын салбарт гишүүнээр элсэхийг урьж байна ЯБИХ-ны Монголын салбар нь 2005 оны 12-р сард Япон Монголын БИХ-ны санаачлагаар байгуулагдсан бөгөөд одоо Салбарын тэргүүнээр “Химон констракшн” ХХК-ий захирал Ш.Энхтөр, гүйцэтгэх захирлаар ЗТБХБЯ-ны Авто Замын Газрын мэргэжилтэн Р.Онон нар ажиллаж, Япон Монголын нийт 24 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Тус салбар нь одоогоор үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор гишүүнчлэлээ нэмэгдүүлэх сонирхолтой байна. Салбарт гишүүнээр элсэх сонирхолтой барилгын инженерүүд Холбоон дээр ирж дэлгэрэнгүй мэдээлэл авах болон бүртгүүлнэ үү. | | |
|
 


|
|
|
|
|
| |
|
|