|
Нүүр » Хэвлэл » 2009.дугаар-37 1-р нүүрт
Азийн барилгын инженерүүдийн зохицуулах зөвлөлийн XVII дугаар хурал Азийн
барилгын инженерүүдийн зохицуулах зөвлөлийн /АБИЗЗ/ Гүйцэтгэх хорооны
17 дугаар хурал Вьетнам Улсын нийслэл Ханой хотод 2009 оны 4 дүгээр
сарын 20-22-нд болж өнгөрлөө. Уг хуралд тус Зөвлөлийн гишүүн болох
Австрали, Америк, Монгол, Солонгос, Филиппин, Индонез, Энэтхэг,
Тайвань, Япон, Вьетнам, Хятадын Хонгконг зэрэг орнуудын дөч орчим
төлөөлөгч оролцсон байна. Манай холбоог төлөөлж ерөнхийлөгч доктор
Э.Ганзориг, гүйцэтгэх захирал Б.Гантөмөр, Проф.Дүйнхэржав нар амжилттай
оролцоод ирлээ. Хурлаар өмнөх онд зохиогдсон 16 дугаар хурлын тайланг
мөн техникийн зохицуулах хороо, төлөвлөгөөний, үйл ажиллагааны,
гишүүнчлэлийн хороод тус тус тайлангаа тавилаа. Шинээр Камбожийн
Барилгын Инженерүүдийн Холбооны гишүүнээр элсэх өргөдөл хүсэлтийг
хүлээн авлаа. Мөн хурлаар 2010 оны 8 дугаар сард Австралид зохион
байгуулах Азийн бүсийн барилгын салбарын 5 дугаар хурал, 2013 онд
зохиох, 6 дугаар хурлын урьдчилсан хөтөлбөр цаашид хэрэгжүүлэх зорилт
болон бусад асуудлыг хэлэлцлээ.  Мөн
хурлын хүрээнд “Эдийн засгийн хямралын үеийн барилгын салбар” сэдвээр
олон улсын дугуй ширээний ярилцлага зохион байгуулсан бөгөөд уг
ярилцлагад гишүүн орны төлөөлөгчид өөр өөрийн орны туршлагаар илтгэл
тавьж хэлэлцүүлсэн нь маш сонирхолтой, ажил хэрэгч боллоо. Мөн
ЯБИХ-ноос санаачлан Азийн бүсд норм дүрмээ нийцүүлэх талаар 3 дахь
удаагийн семинар-зөвлөгөөнийг зохиож энэ чиглэлээр цаашид хэргэгжүүлэх
зорилго, ажлаа товлолоо. Манай төлөөлөгчид мөн ЯБИХ-ны төлөөлөгчидтэй цаашдын хамтын ажиллагааны талаар тусгайлан уулзаж зөвлөлдлөө. Арга
хэмжээний сүүлийн өдөр төлөөлөгчид дэлхийд алдартай Ха Лоны эрэгт
зочилж чөлөөт байдлаар амарч, санал солилцон ярилцаж өнгөрөөлөө. Гүйцэтгэх хорооны дараагийн 18 дугаар хурлыг ирэх оны 2 дугаар сард Солонгос Улсад зохион байгуулхаар санал нэгтэй шийдэв. 2-р нүүрт Японы Барилгын Инженерүүдийн Холбооны 2009 оны ээлжит хурал боллоо
Энэ жилийн ээлжит уулзалт аралын Япон улсын Фукуока хотод амжилттай болж өнгөрлөө. 1914 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буй Японы барилгын инженерүүдийн холбоо /ЯБИХ/ нь дэлхийд цар хүрээгээ өргөсгөж дэлхийн орон бүрт холбоогоо батжуулах зорилт тавин ажиллаж эдүгээ АНУ, Монгол, Солонгос, Хятад зэрэг нийт 26 оронд өөрийн салбар холбоодоо нээж, энэ удаагийн уулзалтанд нийт 11 орны төлөөлөгчид ирсэн юм. Олон улсын хурлын нээлтийн ажиллагааг эхлүүлж ЯБИХ-ны ерөнхийлөгч Кондо Тору нээж үг хэллээ. Түүний хувьд энэ оны 5 дугаар сард тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон ба Япон улсын зам тээвэр, аялал жуулчлал, газар, дэд бүтцийн яамны удирдлагад ажилладаг хүн юм. Эхний өдрийн хуралд орон орноос ирсэн төлөөлөгчид өнгөрсөн жил салбар холбоодууддаа ямар үйл ажиллагаа хийсэн, шинэ гишүүд, ололттой алдаатай байсан талууд юу байв, цаашид юун дээр анхаарч ажиллах, ирэх оны товч төлөвлөгөөний талаар танилцуулж хэлэлцүүлэг хийсэн юм. Мөн өдрийн 15.00 цагаас дугуй ширээний уулзалт болж төлөөлөгчдөөс танилцуулга хийж дэлхийн хөгжил инженер, архитектор, хот төлөвлөгчид буюу биднээс шууд хамааралтай, цаашид байгаль дэлхийг хэрхэн тэнцвэртэй байлгах, барилга байгууламжийн аюулгүй ажиллагаа, байгалийн гамшиг, осол аваар гээд олон талын өргөн сэдвээр ярилцлаа.
Америкийн Барилгын Инженерүүдийн Холбоо нь ээлжит 139 дэх оны уулзалтаа зохион байгууллаа
 Манай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг гадаад холбоодын нэг Америкийн Барилгын Инженерүүдийн Холбоо нь ээлжит 139 дэх оны уулзалтаа 2009 оны 10 дугаар сарын 28-аас 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд АНУ-ын Канзас хотод амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд манай Холбоог төлөөлж Бридж констракшн ХХК-ны дэд захирал С.Гантөмөр, Химон констракшн ХХК-ны дэд захирал Н.Эрдэнэбаяр, ерөнхий инженер Х.Пүрэвхүү, Жаргал констракшн ХХК-ны захирал , инженер Алдархишиг нар оролцсон бөгөөд тус Холбооны удирдлага манай төлөөлөгчдийг баяртайгаар хүндэтгэн хүлээн авсанд таатай байна. Тус холбоо нь оныхоо уулзалтын хүрээнд олон орны зочид төлөөлөгчдөд зориулсан бизнес уулзалтууд, техникийн аялал, мэргэжлийн салбаруудын хурлууд, шилдэг үйлдвэрлэгчдийн форум, залуу инженерүүдийн форум зэрэг маш олон үйл ажиллагааг зохион байгуулсан юм.  Эдгээрийн дотроос “Инженерийн ажлын гэрээ хэлэлцээрийг хэрхэн сайн хийх вэ?” сэдэвт илтгэл үүнд амжилттай сайн гэрээ хийх долоон алхам мөн “Дэд бүтэц дэх хөрөнгө оруулалт ба тогтвортой шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг, Канзас хотын Мисүри мөрний дээгүүрх гүүрэн замын барилгын талбай үзэх аялал зэрэг арга хэмжээ нь сонирхол татаж байлаа. Мөн хурлын үеэр манай Холбоотой байгуулсан гэрээгээ сунгах арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд манай Холбоог төлөөлж Бридж констракшн ХХК-ны дэд захирал С.Гантөмөр гэрээнд гарын үсэг зурлаа.
Японы ГДБТЯамнаас судалгааны баг ирж ажиллаа
Японы болон манай холбоод Азийн барилгын инженерийн зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын барилгын норм дүрмийг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаа тогтоож ажиллаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд манай холбоо Японы талтай хамтран Монголын инженерүүдийн чадавхийг дээшлүүлэх араг хэмжээнүүдийг төлөвлөн ажиллаж байна. Энэхүү ажиллагааг Японы төрийн яам, ЖАЙКА байгууллага болон бусад газрууд дэмжиж байгаа бөгөөд энэ зорилгаар Японы ГДБТЯам нь харъяа Дэд бүтцийн хөгжлийн институт /IDI/-ийн судалгааны багийг томилж ирүүллээ. Багт IDI-ийн 1 дүгээр судалгааны газрын захирал, ноён Касаматсу, ахлах ажилтан Нияама нар орж 11-р сарын17-20 өдрүүдэд Улаанбаатар хотод айлчилж ажиллаа. Багийн ажлын зорилго нь энэхүү хамтын ажиллагааны хүрээнд цаашид хийх ажил, үзүүлэх дэмжлэгийг тодруулах судалгааг хийх юм. Японы төлөөлөгчид төлөвлөсөн хувиарийн дагуу Монгол Улсын ЗТБХБЯ, ГХБХБГЗЗГ агентлаг, манай холбоо, компаниуд болон бусад газраар орж уулзалт, ярилцлага хийлээ.
Азийн Барилгын Инженерүүдийн Зохицуулах Зөвлөлийн XVIII хурал болно
 Азийн барилгын инженерүүдийн зохицуулах зөвлөлийн XVII хурал 2010 оны 2 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Солонгосын Ансан хотод зохиогдохоор боллоо. Энэхүү шийдвэрийг өнгөрсөн 4 дүгээр сард зохиогдсон Азийн барилгын инженерүүдийн зохицуулах зөвлөлийн XVII хурлаар Солонгосын барилгын инженерүүдийн холбоо тус XVIII хурлыг өөрийн орондоо зохион байгуулах хүсэлтээ илэрхийлэн тавьсан саналыг үндэслэн гаргасан байна. Тус хурлыг өөрийн орондоо зохион байгуулах нь маш нэр хүндтэй ажил бөгөөд өөрийн орны барилгын салбарын явц, хөгжлийг бусад орнуудад сурталчлах, таниулах боломж олгодог юм. Манай Холбоо АБИЗЗ-ийн XIII хурлыг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулж байсан билээ. Хурлын хүрээнд АБИЗЗ-ийн хороод салбар хурлуудаа хийн сүүлийн үеийн технологи ашиглан барьж байгаа барилга байгууламжийн талбайг үзүүлэх зэрэг арга хэмжээ зохиогдоно.
|