МБИ Холбоо нь Азийн Барилгын Инженерүүдийн Зохицуулах Зөвлөлийн гишүүн холбоо бөгөөд тус зөвлөл нь жилд 2 удаа гишүүн холбоодын улс оронд ээлжит уулзалтаа зохион байгуулан чуулдаг уламжлалтай. 2020 онд болох эхний чуулганыг Пакистаны Инженерүүдийн Нийгэмлэг зохион байгуулах юм. Тус чуулганы үеэр АБИЗЗ-ийн хороодын хурал, Пакистаны Инженерүүдийн Нийгэмлэгийн олон улсын техникийн семинар, Карачи хоттой танилцах аялал зэрэг үйл ажиллагаанууд явагдана.
Холбооны гишүүд болон төрийн болон хувийн хэвшлийн байгуулллагуудын инженер, мэргэжилтэн, удирдлагуудыг тус чуулганд оролцохыг урьж байна. Чуулганд оролцсоноор, Америк, Япон, Солонгос, Тайван, Филиппин, Австрали, Вьетнам, Непал, Энэтхэг, Мяньмар, Индонези, Пакистан, Бангладеш орнуудын барилгын инженерүүдийн холбоодын төлөөлөгчидтэй танилцах, бизнесийн болон хамтын ажиллагааны харилцаа холбоо тогтоох, Барилгын салбарын олон улсын семинарт оролцох, Пакистан улсын барилгын салбарын хөгжилтэй танилцах боомжтой юм.