• 976-11-330985
  • info@mace.org.mn

Барилгын Конструктор Инженерүүдийн Клуб

Клуб байгуулсан үндэслэл:

Энэ оны 2 дугаар сарын байдлаар Монгол Улсад барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй 360 орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй байсан бөгөөд нийт зураг төслийн байгууллагуудын 80 орчим хувь нь 10 хүртэл тооны ажилтантай жижиг аж ахуйн нэгжүүд юм байна. Зураг төсөл боловсруулах ажлын голыг нугалж байгаа энэ 80 орчим хувьд ажиллаж байгаа инженер техникийн нийт ажилтнууд, тэдний дотор залуу инженерүүдэд өөрсдийн мэргэжлийн ур чадварыг тогтвортой дээшлүүлэхэд бидний 2 хүндрэл бэрхшээл байдаг.

1.
Монгол Улсын барилгын салбарт мөрдөгддөг стандарт норматив баримт бичгүүдийн ихэнхийг хуучны ЗХУ-ын нормативуудад суурилан боловсруулсан байдаг тул эдгээр нормативын шаардлагад нийцүүлэн зураг төсөл боловсруулах ажилд орос хэл дээрх ном, гарын авлага ашиглах шаардлагатай болдог. Гэтэл сүүлийн жилүүдэд бэлтгэгдэж байгаа инженерүүдийн орос хэлний мэдлэгийн түвшин “маш” гэж хэлж болохоор муу түвшинд байна.
2.
Зураг төслийн компаниуд хэт жижиг болсноос гадна “Тусгай зөвшөөрөл” олгох ажиллагаанд мэргэжлийн ур чадвартай инженерүүд, залуу инженерүүдтэй хамтран ажиллаж ур чадвараа хуваалцаж боломжтой байх үзэл санаа байсныг сүүлийн жилүүдэд орхигдуулж, зөвшөөрлийг “зардаг” болсноос хойш Аж ахуйн нэгжид тогтвортой ажиллаж, залуу инженерүүдийг сургах чадвартай туршлагатай инженергүй компани, байгууллага олон болсон.

Мөн зөвхөн залуу инженерүүдээр хязгаарлагдахгүй ахмад туршлагатай инженерүүдийн дунд ч барилгын бүтээц төсөллөлтийн талаар зөрүүтэй ойлголт байдгаас гадна харамсалтай нь монголчууд бидний дунд бодитой оршин байдаг бусдыгаа үгүйсгэх үзэл санаа маань салбарын хөгжилд тодорхой хэмжээгээр чөдөр тушаа болж байна. Сүүлийн жилүүдэд манай улсын барилгын салбарын хөгжлийн хурдац болон дэлхий дахины мэдээлийн технологийн хөгжлийн хурдацтай уялдан барилгын төрөл бүрийн шинэ бүтээц нэвтрэх болсон нь залуу инженерүүд төдийгүй ахмад, туршлагатай инженерүүдэд хүртэл ур чадвараа дээшлүүлэх шаардлага зайлшгүй гарч байгаа нь энэ талаар МБИХ-ны энэ оны уулзалтын үеэр нэлээд хүмүүс санал тавьснаас харагдаж байна. Энэ байдлыг шийдвэрлэхэд бага ч болов нэмэр болох зорилгоор МБИХ-ны дэргэд тогтмол ажиллагаатай “БАРИЛГЫН КОНСТРУКТОР ИНЖЕНЕРҮҮДИЙН КЛУБ” байгуулах болсон.

Зорилго:
Барилгын бүтээцийн болон зураг төслийн инженерүүдэд тулгамдаж буй хүндрэлтэй асуудлыг харилцан ярилцаж, бүтээц төсөллөлтийн талаар ойлголтын зөрүүтэй байдлыг ярилцаж, зөв нэгдсэн ойлголттонд хүрэх, үүгээрээ дамжуулан зураг төслийн баримт бичгийн чанарыг сайжруулахад эерэг нөлөө үзүүлэхэд оршино.
Хамрах хүрээ:
Барилгын бүтээцийн болон зураг төслийн инженерүүд
Үйл ажиллагаа:


  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.