• 976-11-330985
  • info@mace.org.mn

Японы Барилгын Инженерүүдийн Холбооны Монгол дахь Салбар

МБИХ-оос 2005 оны 10 сарын 17-нд ЯБИХ-ны Монгол дахь салбарыг байгуулах хүсэлтийн дагуу 2006 оны 02-р сарын 09-нд албан ёсоор тус салбарыг 13 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

Зорилго:
(a)
Салбарын гишүүдийг иргэний барилгын асуудлууд, семинар, форумд хамрагдах болон оролцох боломжоор хангах.
(b)
Салбарын гишүүдийг ЯБИХ-ны гишүүдийн сүлжээгээр дамжуулан техникийн болон мэргэжлийн туршлага, ур чадвараар хангаж, Монголын барилгын инженерүүдийг техник ба мэргэжлээрээ хөгжихөд нь дэмжих.
(c)
Салбарын гишүүдийг орон нутгийн болон Японы буюу олон улсын хүрээнд гарч буй барилгын инженерийн өнөөгийн асуудлуудыг шийдвэрлэхэд шуурхай оролцох боломжоор хангах.
(d)
Нийт үндэстнүүдийн инженерүүд ойртон танилцаж, хамтын ажиллагаанд хүрэх.
(e)
Нийтийн сонирхлын асуудлуудаар орон нутгийн инженерийн холбоодтой хамтран ажиллах.
(f)
ЯБИХ-нд шинэ хүмүүсийг танилцуулж, элсүүлэх.
  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.