| English | Mongolian |
2012-01-28
     
Нүүр хуудас
МБИХ-ний тухай
Хэвлэл
Гишүүнчлэл
Үйл ажиллагаа
ЭХХтөв
Гадаад харилцаа
Зургийн цомог
Холбоо барих
Mэдээ
ЯБИХ-ны Монголын Салбар
 
 
Үйл явдлын хуанли
Үйл явдлын хуанли
01/2012
НДМЛПББ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Жагсаалт харах
 
 

Нүүр »


Шинэ мэдээ
  Шинэ мэдээ
Азийн Барилгын Инженерүүдийн Холбооны Зохицуулах Зөвлөлийн Гүйцэтгэх хорооны 22-р хурал буюу “2011оны зүүн Японы хүчтэй газар хөдлөлт-Нэг жилийн дараа” олон улсын симпоузим
Хаана: Японы Токио хотод
Хэзээ: 2012.03.01-06 өдрүүдэд
Хөтөлбөр:

Зардлын тойм
Үйл ажиллагааны зардал 200 000 төг
Визний хураамж 47000 төг
Онгоцны зардал / 2 талдаа / -1 200 000 төгрөг
Токио хотод байрлах зардал /4-5 хоног /- 750 000 төг-  1 500 000 төг /таны сонгосон байрлах буудлын үнээс шалтгаалж хэлбэлзэнэ. /
Техникийн аялал 500-600 USD + Тээврийн зардал
Нийт: а. Хэрэв техникийн аялалд оролцох бол зардлын дээд хэмжээ ойролцоогоор 3 000 000 төг
Б. Хэрэв техникийн аялалд оролцохгүй бол зардлын дээд хэмжээ ойролцоогоор 2 200 000 төг
Жич: валютын ханш болон арга хэмжээний өөрчлөлт зэргээс шалтгаалж онгоцны тийз болон техникийн аялалын зардал өөрчлөгдөж болно.

Бүртгэл: 2012 оны 01 сарын  31 хүртэл
Холбоо барих утас: 330985, 99085635

Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

сургалт Инженерийн зураг зурах AutoCAD программын сургалтын 2012 оны хуваарь
Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь барилгын бүхий л зургийг компьютерийн программ ашиглан зурж сургах, зураг төслийн ажлыг автоматжуулах зорилгоор AutoCAD программын анхан, дунд шатны сургалтыг явуулж байна.
2012 оны сургалтын хуваарь:

1-р ээлж     01 сарын 10-с 01 сарын 20 хүртэл /13.00-17.00/
 2-р ээлж    02 сарын 7-с 02 сарын 17 хүртэл /9.00-13.10/         
3-р ээлж     03 сарын 6-с 03 сарын 16 хүртэл /16.00-20.00/
4-р ээлж     04 сарын 03-с – 04 сарын 13 хүртэл /13.00-17.00/  
5-р ээлж     05 сарын 08-с  05 сарын 18 хүртэл /9.00-13.00/
 6-р ээлж    06 сарын 19-с 06 сарын 29  хүртэл /17.00-21.00/
7-р ээлж     08 сарын 14-с  08 сарын 24 хүртэл /9.00-13.00/            
8-р ээлж     09 сарын 11-с 09 сарын 21  хүртэл /13.00-17.10/
9-р ээлж     10 сарын 09-с- 10 сарын 19 хүртэл /17.00-21.00/
10-р ээлж   11 сарын 06-с- 11 сарын 16 хүртэл /9.00-13.00/
11-р ээлж   12 сарын 04-с- 12 сарын 14 хүртэл /13.00-17.00/

Сургалтын агуулгад AutoCAD программын интерфейсийн элементүүд, программыг ажиллуулах, зургийн тохиргоо хийх, 2 хэмжээст объектуудыг үүсгэх, тэдгээрт хувиргалт, өөрчлөлт хийх зэрэг багтана. Сурагчдад онол дадлагыг эзэмшүүлэх болон гарын авлагаар хангаж, төгсөгчдөд гэрчилгээ олгоно.
Сургалтын цаг анхан дунд шат нийлээд 45 цаг. /1цаг-45 минут/
Төлбөр анхан дунд шат нийт ажлын 9 хоног нь 80000 төгрөг
Жич: Нэг  ээлжиндээ 15 хүн байдаг бөгөөд 15-с дээш суралцагч бүртгүүлсэн тохиолдолд 2 ээлжээр хичээллэнэ.
Байгууллага хамт олны захиалга авна. Дэлгэрэнгүй мэдээллийг 330985,99160847

Барилгын салбарын боулингийн аваргууд тодорлоо
Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны 15 жилийн ойн нэрэмжит Барилгын Салбарын Боулингийн аварга шалгаруулах тэмцээн 2011 оны 11 сарын 26-ний өдөр BigBowling төвд амжилттай боллоо. Тэмцээний нээлтэд МБИХ-ны ерөнхийлөгч, дэд доктор, дэд профессор Э.Ганзориг, МБИХ-ны гүйцэтгэх захирал, Монгол улсын зөвлөх инженер Б.Гантөмөр, тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч Хар хорин өргөө ХХК-ны ерөнхий захирал Ю.Дагвацэрэн нар үг хэлэн тамирчдад амжилт хүсээд, анхны бөмбгийг шидэн тэмцээнийг эхлүүллээ . Тэмцээнд Бридж констракшн ХХК, Хар хорин Өргөө ХХК, Цац суварга интернэшнл ХХК, Орхон констракшн ХХК, Өлзий Иш ХХК, Каркас зураг ХХК, Монхидроконстракшн ХХК, MCS Интернэшнл ХХК –уудын нийт 10 багийн 60 тамирчин оролцон, хурд хүч авхаалж самбаагаараа уралдсан сайхан тэмцээн болсон юм.
      
Эрхэм гишүүд инженерүүдээ
Азийн Барилгын Инженерүүдийн Холбооны Зохицуулах Зөвлөлийн Гүйцэтгэх Хорооны 22 дугаар хурал 2012 оны 03 сарын 01-06 өдрүүдэд Япон улсын Токио хотод болно.  
Энэхүү хурлын гол агуулга нь 2011.03.11нд Япон улсад болсон цунамигийн гамшгийн дараа 1 жилийн хугацаанд цунамид нэрвэгдсэн хот тосгон, зам гүүрийг хэрхэн сэргээн бүтээж байгаа талаарх танилцуулга, гамшигт нэрвэгдсэн мужийн сэргээн босголтын ажилтай газар дээр нь танилцах аялал орж байгаа билээ.
Энэхүү хурал болон техникийн аялалд гишүүд болон барилгын салбарын мэргэжилтэн, инженерүүд та бүхнийг оролцохыг урьж байна.
Бүртгэл 2012.01.20 хүртэл
Дэлгэрэнгүй мэдээллийг 330985, 99085635 утсаар лавлана уу.

шинэ мэдээ  Манай холбоо Швейцарийн Барилгын Инженер Архтекторуудын Нийгэмлэгтэй хамтын ажиллагааны гэрээг байгуулав.
Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь гадаад харилцаагаа өргөжүүлэн Швейцарийн Барилгын Инженер-Архитекторуудын Нийгэмлэгтэй хамтын ажиллагааны гэрээг 2011 оны 08 сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо байгуулан, хоёр холбооны ерөнхийлөгч нар гэрээнд гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны гол зорилго нь хоёр улсын барилгын норм ба дүрмийг судлах, туршлага солилцох, стандарт норм дээр хамтран ажиллах, барилгын мэргэжлийн оюутнууд болон залуу инженерүүдийн мэргэжлийн туршлага солилцох солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оршино.

Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны 2011 оны ээлжит цугларалтын бүртгэл 06 сарын 14-г дуустал явагдана. Оны ээлжит цугларалтын хүрээнд
06 сарын 16-нд Холбооны VII их хурал Кемпински Хаан палас зочид буудалд
06 сарын 17-нд "Барилгын Эрчим Хүчний Хэмнэлт" сэдвээр инженерүүдэд зориулсан семинар Монгол-Японы төвд
06 сарын 18-нд "Ногоон барилга " сэдэвт олон улсын дугуй ширээний ярилцлага МҮХАҮТ-н хурлын танхимд болно.

Гишүүд та бүхэн дээрх арга хэмжээүүдэд оролцохыг хүсвэл холбооны байран дээр ирж бүртгүүлнэ үү.

Утас: 330985, 330986




Монгол улсын Засгийн Газараас Англи хэлийг албан ёсны хоёр дахь хэл болгон зарлаад үндэсний хөтөлбөрүүдийг  хэрэгжүүлж байна. Манай орны барилгын салбарт мэргэжлийн англи хэлтэй мэргэжилтэний шаардлага зайлшгүй гарч байгаатай холбогдуулан тус Холбоо нь барилгын салбарт инженер мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургууль, коллежуудын оюутнуудын дунд “Барилгын мэргэжлийн англи хэл”-ний тэмцээнийг гурав дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.


2011 оны 05 дугаар сарын 07ны өдрийн 10 цагаас ШУТИС дээр болох "Бетон технологи, чанарын хяналт, туршилт" сэдэвт сургалтанд инженерүүд, гишүүд та бүхнийг оролцохыг урьж байна.
Жич:
  1. Сургалтын төлбөр 15000 төг /1 хүний/
  2. Хаяг: ШУТИС-н ТВ заалд
  3. Холбоо барих утас: 99112888, 99290845
  4. Э-мэйл:sunjidmaa@must.edu.mn
Сургалтанд оролцохыг хүсэгчид 99290845- Сүнжидмаа утсаар холбогдон бүртгүүлнэ үү. Сургалтын хөтөлбөрийг үзнэ үү.
Монголын Инженерүүд чууллаа
2011 оны 03-р сарын 17-нд Монголын Инженерүүдийн Анхдугаар чуулган амжилттай болж өнгөрлөө. Энэхүү чуулганыг ХХААХҮЯ, БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр ШУТИС, ХААИС, МУИС зэрэг сургуулиудаас хамтран зохион байгуулав. Чуулган салбарын  болон нэгдсэн хуралдаанаар үйл ажиллагаагаа явуулав. Манай холбооноос ерөнхийлөгч Э.Ганзориг, гүйцэтгэх захирал Б.Гантөмөр, УЗ-ийн гишүүн “УБ Барилга” ХХК-н захирал Б.Жүгдэр, Хүндэт гишүүн Ц.Шараа, “Аксиом констракшн “ ХХК-н захирал Ш.Төрбат нар оролцлоо. ШУТИС дээр болсон “ Барилга, Зам, Тээвэр “ –н салбар хуралдаан дээр МБИХ-ны Ерөнхийлөгч, Док, дэд Проф Э.Ганзориг “ Үндэсний барилгын инженерийг хөгжүүлэх “ сэдвээр илтгэл тавьлаа.
МБИХ-ны Архангай аймаг дахь салбар зөвлөлийн удидлага болон гишүүн инженерүүдийн төлөөлөлтэй уулзав
ÌÁÈÕ-íû ã¿éöýòãýõ çàõèðàë Á.Ãàíòºìºð Àðõàíãàé àéìãèéí Áàðèëãûí Èíæåíåð¿¿äèéí Õîëáîîíû ñàëáàð çºâëºëèéí äàðãà Ä.¯¿ðöàéõ áîëîí áóñàä ãèø¿¿ä èíæåíåð¿¿äèéã  2011 îíû 03 ñàðûí 19 íä õîëáîîíû áàéðàíä  õ¿ëýýí àâ÷,  ñàíàë áîäëîî ñîëèëöîí çºâëºëä뺺.
Барилгын салбарын сагсан бөмбөгийн тэмцээн боллоо
Барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд “Бид монгол улсын бүтээн байгуулагчид – эвсэг хамт олон” уриатайгаар Тэмүүжин спорт клубт 3-р сарын 5-6 ний хооронд хоёр өдрийн турш зохион байгууллагдсан сагсан бөмбөгийн тэмцээн нилээн ширүүхэн өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө. Барилгын салбарынхан эх орны бүтээн байгуулалтанд гар бие сэтгэл зүрх нэг байдаг ч спортын талбарт ширүүн өрсөлдөгчид, басхүү спортод авъяастай гэдгээ энэ тэмцээнээр харуулаад авлаа.

Манай Холбоотой хамтран сургалт, семинар, лекц, танилцуулга хичээл зохион байгуулах хүсэлтэй байгууллагуудтай ямар нэгэн хэлбэрээр хамтран ажиллана. Сонирхсон байгууллага, хувь хүмүүс манай хаягаар холбоо барина уу.

Японы барилгын инженерүүдийн холбооны Монголын салбарт гишүүнээр элсэхийг урьж байна 
ЯБИХ-ны Монголын салбар нь 2005 оны 12-р сард Япон Монголын БИХ-ны санаачлагаар байгуулагдсан бөгөөд одоо Салбарын тэргүүнээр “Химон констракшн” ХХК-ий захирал Ш.Энхтөр, гүйцэтгэх захирлаар ЗТБХБЯ-ны Авто Замын Газрын мэргэжилтэн Р.Онон нар ажиллаж, Япон Монголын нийт 24 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Тус салбар нь одоогоор үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор гишүүнчлэлээ нэмэгдүүлэх сонирхолтой байна. Салбарт гишүүнээр элсэх сонирхолтой барилгын инженерүүд Холбоон дээр ирж дэлгэрэнгүй мэдээлэл авах болон бүртгүүлнэ үү.

 

 


 
 
© 2005 MACE. Design by BJ C.O.R.P
since 2005. miniCMS by: Batmunkh Moltov