• 976-11-330985
  • info@mace.org.mn

#ACECC_AWARD_2022 ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛЭХ УРИЛГА

Хамтын ажиллагаа

Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь Азийн Барилгын Инженерүүдийн Зохицуулах Зөвлөл (ACECC)-ийн гишүүн холбоо бөгөөд тус зөвлөлөөс 3 жил тутамд 1 удаа зохион байгуулдаг CECAR 9 буюу Азийн бүсийн барилгын инженерүүдийн их хурал 2022.09.21-23 өдрүүдэд Энэтхэгийн Гоа хотод болох юм.

АСЕСС-ийн Гүйцэтгэх хорооноос 3 жил тутамд 1 удаа шалгаруулдаг АСЕСС-ийн нэрэмжит шагналд дараах 2 төрөлд нэр дэвшүүлэхийг хүссэн урилгыг манай холбоонд ирүүлсэний дагуу, бид Монголын Барилгын салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж буй Та бүхнээс нэрээ дэвшүүлэх саналыг хүргүүлж байна.

Шагналын төрөл:

1. Шилдэг барилгын төсөлд өгөх шагнал

2. Шилдэг шинэ бүтээл, санаачлага, технологи нэвтрүүлэн тухайн улсдаа сайшаагдсан, амжилт гаргасан хүнд өгөх шагнал

Тавигдах шаардлага:

1. Шилдэг барилгын төсөлд өгөх шагнал: Өнгөрсөн 3 жилд хийж дууссан, улс орондоо төдийгүй Азийн хэмжээнд барилгын салбарт өсөлт хөгжилд гайхамшигтай хөрөнгө оруулалт болж чадсан шилдэг барилгын төсөл байх.

2. Шилдэг шинэ бүтээл, санаачлага, технологи нэвтрүүлэн тухайн улсдаа сайшаагдсан, амжилт гаргасан хүнд өгөх шагнал: АСЕСС-ийн гишүүн холбоодод хамаарагддаг гишүүн байх ба улс орныхоо барилгын салбарын хөгжилд болон олон улсын барилгын салбарын хөгжилд чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалт хийсэн, тухай улсаас түүний хийсэн хөрөнгө оруулалт, ололт амжилтыг хүлээн зөвшөөрч, сайшаасан байх.

Шагналд нэр дэвшүүлэх материалыг 2021 оны 11-р сарын 10 хүртэл хүлээж авах тул дээрх шагналын талаар сонирхож, нэр дэвшүүлэхийг хүсвэл манай холбооны хаягаар бидэнтэй холбоо барина уу.

Дашрамд дуулгахад 2019 оны CECAR-8 хурлын үеэр манай холбооны гишүүн байгууллага М Си Эс Проперти ХХК-ны Оюу толгой төслийн гүний уурхайн чухал барилга байгууламж төсөл Шилдэг барилгын төсөл шагналыг хүртэж байсан билээ.

Хаяг: Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 45/2

Утас: 330985, 94940986, 99085635

Э-шуудан: info@mace.org.mn mace@mace.org.mn

Эхлэх огноо: 2021-03-12

Байршил: МБИ Холбооны байр

Нийтэлсэн: 2021-03-12

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.