• 976-11-330985
  • info@mace.org.mn

ТЭРГҮҮН ДЭД БОЛОН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ НАРЫГ ТОМИЛЛОО.

Холбооны 11-р Их хурлаар батламжлагдсан Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний хурал 2021.11.25 өдөр боллоо. Хурал 90%-ийн ирцтэй явагдсан бөгөөд танхимаар 15, цахимаар 4 гишүүн оролцож, хурлыг шинээр сонгогдсон УЗ-ийн дарга А.Ариунболд даргалав.
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэр гарав.
  1. Их хурлын зохион байгуулалтын тайлан сонсон, дүгнэв.
  2. Холбооны шинэчлэн баталсан дүрэмд заасны дагуу холбооны үе үеийн ерөнхийлөгчид болон Хүндэт гишүүдээс сонгогдсон Бодлогын зөвлөлийг байгуулахаар болов.
  3. 2021-2024 оны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр К.Мурат, дэд ерөнхийлөгчдөөр Б.Гантулга, Н.Эрдэнэсүрэн, М.Одмандах нарыг томилов.
  4. УЗ-ийн дэргэд 6 хороо байгуулсан бөгөөд Стратеги, бодлого төлөвлөлтийн хорооны даргаар Т.Хосбаяр, Сургалт, судалгааны хорооны даргаар С.Пүрэвдорж, Гишүүнчлэлийн хорооны даргаар С.Болормаа, Ёс зүйн хорооны даргаар А.Ичинхорлоо, Дотоод үйл ажиллагааны хорооны даргаар Л.Ану-Үжин, Гадаад харилцаа, инновацийн хорооны даргаар О.Энхбаяр нарыг тус тус томилов.
  5. Холбооны 25 жилийн ойн хүрээнд уламжлалт Оны шилдэг шалгаруулах арга хэмжээг зохион байгуулахыг шийдвэрлэв.

МБИ Холбооны Ажлын алба

Нийтэлсэн: 2021-12-03

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.