• 976-11-330985
  • info@mace.org.mn

“БЕТОНЫ ТЕХНОЛОГИ” СЭДЭВТ ТЕХНИКИЙН СЕМИНАРТ ОРОЛЦОГЧДЫН БҮРТГЭЛ 06.20-НД ДУУСНА

Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны 2022 оны Олон улсын арга хэмжээний хүрээнд Монголын Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбоотой хамтран “БЕТОНЫ ТЕХНОЛОГИ” сэдэвт техникийн семинарыг 2022.06.23 өдрийн 09:00-17:00 цагт Барилгын Хөгжлийн төвийн 5-р давхрын хурлын танхимд зохион байгуулна.
Семинарт Монгол, Япон, Тайвань, Малайз зэрэг 4 орны 11 илтгэгчдийн 9 илтгэл тавигдана. Үүнд, 
1.  Японы "Корицу Аж Үйлдвэр" ХК-ийн Ерөнхий  захирал Масамичи Фукухирогийн "Бетон дахь элсний ач холбогдол", 
2. "Премиум бюлдинг материалс" ХХК-ийн Чанарын баталгаа, чанарын хяналтын менежер  Мохд Ханиф Абдул Башерын "Шүршдэг бетоны технологи ба хэрэглээ", 
3. Тайваны “CECI Engineering Consultants” компанийн Бүтээцийн хэлтсийн Дэд менежер Чен Минг Ку-гийн "Кинмен гүүрийн төслийн тухай /Бетон гүүрийн байгууламж/" 
4. ШУТИС-БАС-ийн захирал, доктор Б.Нарантуяагийн "Бетоны нэвчилтийн асуудлыг шийдвэрлэх шийдлийн тухай" 
5. ШУТИС-БАС-ийн профессор, Техникийн ухааны доктор Б.Багтцагааны "Шинэ үеийн бетоны технологийн судалгаа" 
6. "М Си Эс Проперти" ХХК-ийн Чанар хяналт, баталгаажуулалтын ахлах инженер, Зөвлөх инженер Ц.Сонинсайханы "Бетоны арчилгаа ба чанарын асуудлууд" 
7. Масс бетоны барилгын чанарын холбооны Гүйцэтгэх захирал, Мэргэшсэн инженер М.Гандоржийн "Масс Бетоны талаарх олон улсын норматив баримт бичгүүдийн харьцуулсан судалгаа"
8. "Орхон конструкшн" ХХК-ийн зургийн инженер, Мэргэшсэн инженер Б.Энхтөрийн "Цутгамал төмөр бетон бүтээцийн хийцлэлийн хэсэглэлийн цомгийн  танилцуулга" 
9. "СЕЙФ АРМАТУР" ХХК-ийн захирал Ц.Дүүрэнбилэгийн "Мяндас полимер арматур" илтгэлүүд багтлаа. 
Хэрэв Та энэхүү семинарт оролцох бол зураг дээрх QR код эсвэл доорх линкээр бүртгүүлнэ үү. ЭНД ДАР


Ерөнхий зохион байгуулагчид: Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо, Монголын Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбоо

Дэмжигч байгууллагууд:  
  • Барилга Хот Байгуулалтын Яам
  • Тайваны Барилгын болон Усны Инженерүүдийн Институт
  • ШУТИС, Барилга Архитектурын Сургууль
  • “Байгууламж Од” ХХК
  • “Сейф Арматур” ХХК
  • “Премиум Бюлдинг Материалс” ХХК

Семинарт барилга угсралтын болон зураг төслийн инженерүүд, барилгын материалын инженерүүд, бусад сонирхсон салбарын мэргэжилтнүүд хамрагдана.
Семинарын төлбөр 100.000 төгрөг. /МБИХ, МБМҮХ ТББ-уудын гишүүд 50 хувийн хөнгөлөлттэй/

Дэлгэрэнгүй мэдээллийг 94940985, 94940986, 99069688, 99262172 утсуудаар лавлана уу.

Нийтэлсэн: 2022-06-13

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.