• 976-11-330985
  • info@mace.org.mn

ЗАХИАЛГАТ СУРГАЛТУУД АМЖИЛТТАЙ БОЛЛОО


Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо "Оюу толгой" төсөлд оролцогч "НБИК" ХХК-ийн захиалгаар "Барилгын ахлах ажилтны сургалт"-ын 1-р ээлжийг 2022.05.04-05 өдрүүдэд, 2-р ээлжийг 2022.05.18-19 өдрүүдэд тус тус зохион байгуулж тус компанийн нийт 49 мэргэжилтнийг хамруулсан бол мөн тус төсөлд оролцогч "MCS Property" ХХК захиалгаар "2022.06.08-09 өдрүүдэд 1-р ээлжийн сургалт, 2022.06.21-22 өдрүүдэд 2-р ээлжийн сургалтууддаа нийт 40 мэргэжилтнийг хамруулан амжилттай зохион байгууллаа. "Ахлах ажилтны сургалт"-аар "Барилгын тухай хууль", "Чанарын удирдлага","Барилгын ажлын удирдлага, зохион байгуулалт", "Барилгын даамлын үүрэг хариуцлага", "Үйл ажиллагаа болон нөөцийн үр дүнтэй төлөвлөлт" сэдэвт хичээлүүдийг Зөвлөх инженер А.Ичинхорлоо, Зөвлөх инженер Б.Жавхлан, Зөвлөх инженер Б.Гантулга, Мэргэшсэн инженер Г.Ган-Өлзий, Мэргэшсэн инженер Н.Гантулга, Мэргэшсэн инженер А.Мөнхжаргал нарын холбооны сургагч багш нар заалаа. Сургалтад хамрагдаж буй мэргэжилтнүүдэд Холбооны зүгээс барилгын салбарын мэргэжил дээшлүүлэлтийн 2 багц цагийн гэрчилгээ олгож байгаа бөгөөд МБИХолбоо цаашид ч "Оюу толгой" төсөлд оролцогч компаниудтай хамтарч ажиллахад бэлэн байна.

Нийтэлсэн: 2022-06-27

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.