• 976-11-330985
  • info@mace.org.mn

МОНГОЛЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2022 оны 06-р сарын 23-ны өдөр болсон “Бетоны технологи”  техникийн семинарын нээлтийн үйл ажиллагааны үеэр Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь Монголын Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбоотой Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

 Санамж бичгийн хүрээнд: 

1. Барилгын салбарт бодлогын техникийн баримт бичиг, хууль тогтоомж, төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, хэлэлцэх шийдвэрлэх асуудлаар салбарын төрийн захиргааны байгууллагад гаргасан саналуудыг харилцан хэлэлцэж дэмжиж ажиллах

2. Салбарын инженерүүдийг давтан сургах сургалт зохион байгуулах, сургалтын хөтөлбөр, модуль, шалгалтын тест боловсруулахад санал өгөх 

3. Төрийн чиг үүрэг болон бусад ажилд мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудыг оролцуулах 

4. Мэргэжлийн техникийн семинар, хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал, уралдаан тэмцээн зохион байгуулах зэрэг мэргэжлийн үйл ажиллагаагаатай холбоотой ажлуудыг  хамтран зохион байгуулан ажиллахаар болсондоо таатай байна.

Нийтэлсэн: 2022-06-27

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.