• 976-11-330985
  • info@mace.org.mn

ӨНДӨР БАРИЛГЫН ТӨЛӨВЛӨЛТ БНБД-ИЙН ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛЖ БУЙ ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2010 онд батлагдан хэрэгжиж байсан Өндөр барилгын төлөвлөлт БНбД 31-17-10 Барилгын Норм ба Дүрмийг шинэлэн боловсруулах ажлыг Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны Зөвлөх багийнхан 2020 оноос хийж байгаа юм. Энэ ажлын хүрээнд тус БНбД-ийн шинэчилсэн төслийг өчигдөр /2022.10.20/ хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт тус БНБД-ийг боловсруулах ажлын хэсэг болох Зөвлөх инженер, Доктор РhD, дэд профессор Э.Ганзориг, Зөвлөх архитектор Ө.Ганболд, Зөвлөх инженер Г.Тулга, Зөвлөх инженер А.Цогт, Зөвлөх инженер Д.Мягмар, Зөвлөх архитектор Д.Цэвэлмаа, Зөвлөх инженер Б.Түмэннаст, Зөвлөх инженер Ж.Өлзийбаяр,  Зөвлөх инженер Ч.Отгонтөгс нар оролцож, энэхүү БНбД-ийн өөрсдийн хариуцсан чиглэлийн заалтуудад ямар өөрчлөлт оруулж байгаа талаараа мэдээлэл өгөв.  

БНбД-ийн төслийн хэлэлцүүлэгт нийт 63 инженер оролцон, сонирхсон асуултдаа хариулт авч, санал бодлоо солилцов. 

Дашрамд дурдахад, хэлэлцүүлгийн хөтөлбөрийн дагуу бүрэн суусан, идэвхтэй оролцож, санал өгсөн инженерүүдэд сонгон суралцах 1 багц цагийн гэрчилгээ олгохоор боллоо. 

Өндөр барилгын төлөвлөлт БНбД 31-17-10 Барилгын Норм ба Дүрмийн шинэчлэн боловсруулсан төсөлд 10 дугаар сарын 31 хүртэл инженерүүдээс санал авна. Саналаа дараах линкээр орж өгнө үү. ЛИНК

        

        

          

     

              

Нийтэлсэн: 2022-10-21

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.