• 976-11-330985
  • info@mace.org.mn

МОНГОЛЫН БАРИЛГЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБОО ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь жил бүр гишүүн байгууллага, инженерүүд, хамтран ажилласан болон харилцагч байгууллагуудаа хамруулан шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн “МОНГОЛЫН БАРИЛГЫН САЛЫБАРЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН ШИНЭ ЖИЛ -2022” цэнгүүнээ /2022.12.22/ хийж, энэ үеэр оны шилдгүүдээ тодрууллаа.

Энэ жилийн “ОНЫ ШИЛДЭГ” өргөмжлөл өрсөлдөгч олонтой байж, “ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ” номинацид 3 бүтээл, “ОНЫ ШИЛДЭГ ИНЖЕНЕР” номинацид 3 хүн, “ОНЫ ШИЛДЭГ ЗАЛУУ ИНЖЕНЕР” номинацид 2 инженер, “ОНЫ ШИЛДЭГ ОЮУТАН” номинацид 1 оюутан шалгарлаа.

1.    ОЮУНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ-ээр Лхагвасүрэнгийн МӨНХЦЭЦЭГ, Энэбишийн НИНЖГАРАВ нарын орчуулсан “Хөрсний механик ба буурь суурь” ном,

2.    ЗУРАГ ТӨСЛИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ-ээр “МӨНХ ИНЖ КОНСТРАКШН” ХХК-ийн 40.000м2 талбай бүхий, 24 давхар оффис-үйлчилгээний барилгын иж бүрэн зураг төсөл,

3.    БАРИЛГА УГСРАЛТЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ-ээр “МАКС ӨРГӨӨ” ХХК-ийн Говь-Алтай аймгийн Есөн булаг сум дахь “Хан Алтай” уурхайн төслийн I ээлжийн нэгдсэн усан хангамжийн иж бүрэн системийн бүтээн байгуулалт,

4.    ОНЫ ШИЛДЭГ ИНЖЕНЕР-ээр “Тэппэн” ХХК-ийн ерөнхий инженер Шараагийн УЯНГА,

5.    ОНЫ ШИЛДЭГ ИНЖЕНЕР-ээр  “Криетив инженеринг” ХХК-ийн Ерөнхий инженер Дашзэвэгийн ДАВААСҮРЭН,

6.    ОНЫ ШИЛДЭГ ИНЖЕНЕР-ээр “Налгар түшиг” ХХК-ийн Ерөнхий инженер Оюунсайханы АДЪЯА,

7.    ШИЛДЭГ ЗАЛУУ ИНЖЕНЕР –“Структур прожект” ХХК-ийн Ерөнхий инженер Эрдэнэдаваагийн ДАВААХҮҮ,

8.    ШИЛДЭГ ЗАЛУУ ИНЖЕНЕР – “Радиус” ХХК-ийн Сантехникийн инженер Наранхүүгийн ЦЭРЭНБААТАР,

9.    ШИЛДЭГ ОЮУТАН – ШУТИС-ийн БАС-ийн 3-р курсын оюутан Элбэгбаярын ЗОЛЗАЯА

нар тус тус шалгарч, өргөмжлөл гардав.


  

       


































 



   

   

Нийт гишүүд, харилцагч, хамтран ажиллагч, бидний үйл ажиллагааг дэмждэг Та бүхэндээ ажлын амжилт, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

2022 онд бидэнтэй хамтран ажилласан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүст талархал илэрхийлье. Цаашдын хамтын зам мөр улам бүр дардан болох болтугай. 

Нийтэлсэн: 2023-01-02

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.