• 976-11-330985
  • info@mace.org.mn

ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

     

Ерөнхий зүйл 

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Дархан хотын цэвэр усны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл”

        Ажлын хамрах хүрээ

Төслийн зохицуулагч нь төслийн бүхий л үйл ажиллагаатай холбоотой асуудлыг эрхлэн хариуцаж, удирдан чиглүүлж, төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудыг удирдлага зохицуулалтаар хангаж ажиллана. Төслийн зохицуулагч нь БХБЯ-ны Төслийн нэгж хариуцсан газрын даргад ажлаа шууд тайлагнаж, холбогдох байгууллагуудтай ажил хэргийн уялдааг хангаж ажиллана. Төслийн зохицуулагч нь төсөл удирдах нэгжийн үйл ажиллагааг хариуцах бөгөөд зохицуулагчийн ажил үүрэгт дараах ажил үйлчилгээ багтана (гэхдээ дараах үүргүүдээр хязгаарлагдахгүй байна).

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

Мэргэжил: Иргэний ба үйлдвэрлэлийн барилга, байгууламж /0732/, Эдийн засаг /0311/, менежмент ба удирдахуй /0413/;

Мэргэшил: Удирдан зохион байгуулах чадвартай менежер байх;

Туршлага: Төрийн болон олон нийтийн байгууллагад 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан туршлагатай байх6

Ур чадвар:

·       Удирдан зохион байгуулах чадвартай байх;

·       Байгууллагын олон төрлийн үйл ажиллагаа болон төслийн нэгжийг удирдан зохион байгуулах туршлага, чадвартай байх;

·       Төслийн хэрэгжилтийн талаар ойлголт, мэдлэгтэй байх;

·       Манлайлах төлөвлөх, зохион байгуулах, хянан зохицуулах чадвартай байх;

·       Шийдвэрийн баримт бичиг боловсруулах хууль, эрх зүйн мэдлэгтэй байх;

·       Компьютерын өргөн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн байх;

·       Ажлын ачаалал даах чадвартай байх;

·       Англи болон орос хэлний ярианы болон бичгийн чадвартай байх.

Оролцогчдод шаардагдах баримт бичиг:

Сонгон шалгаруулалтад оролцогч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг дарааллын дагуу бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

·       Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1/-ийн дагуу бүрэн бөглөсөн байх;

·       Товч намтар;

·       Иргэний үнэмлэхний хуулбар;

·       Боловсролын диплом, гэрчилгээ;

·       Мэргэшсэн зэргийн гэрчилгээ;

·       Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал/-ийн тодорхойлолт;

·       Өмнөх буюу одоогийн ажлын газрын тодорхойлолт, мэргэжлийн ур чадвар, туршлагыг нотлох  мэдээлэл, баримт.

·       Ял шийтгэл эдэлж байсан эсэх e-mongolia-ийн лавлагаа.

Санамж: Хэрэв дээрх баримт бичгийн аль нэг нь байхгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэн тэнцээгүйд тооцно. 

Дээрх шаардлагыг хангасан сонирхогч этгээд шаардлагатай баримт бичгийг дараах хаягт дугтуйлж ирүүлнэ үү. 

Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг 4-р хороо Барилгачдын талбай 3, Засгийн газрын 12 байр 318 тоот. Утас:99056494

Баримт бичиг ирүүлэх хугацаа: 2023 оны 06 сарын 19-ний 10:00 цагаас өмнө ирүүлнэ.

Нийтэлсэн: 2023-06-05

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.