• 976-11-330985
  • info@mace.org.mn

“MACE ANNUAL MEETING-2023” ОНЫ ОЛОН УЛСЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛНО

Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь жил бүр “MACE ANNUAL MEETINGоны олон улсын арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Энэ удаагийн  MACE Annual Meeting 2023 олон улсын арга хэмжээг 2023 оны 06 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Япон (JSCE), Солонгос (KSCE), Тайван (CICHE), Турк (TCCE) улсуудын Барилгын Инженерүүдийн Холбоодтой хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

“MACE Annual Meeting 2023” арга хэмжээний хүрээнд:

-6 сарын 22-нд БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ТЭСВЭРШЛИЙГ ҮНЭЛЭХ БА ХҮЧИТГЭХ. ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА олон улсын техникийн семинар болно. Семинарт Монгол, Япон, Солонгос, Тайван, Туркийн Барилгын инженерүүдийн нийгэмлэг, холбоодын болон Монгол улсын эрдэмтэн, доктор, профессорууд сэдвийн дагуу сонирхолтой илтгэл тавина.

-6 сарын 23-нд Авилгатай Тэмцэх Газартай хамтран "БАРИЛГЫН САЛБАРЫН ИЛ ТОД БАЙДАЛ. АВЛИГААС СЭРГИЙЛЭХ НЬ" олон улсын дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулна. Тус арга хэмжээнд дээрх улс орнуудын болон манай улсын төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд оролцох юм.

Иймд барилга бүтээцийн инженерүүд, архитекторууд, болон салбарын мэргэжилтнүүдийг идэвхтэй оролцохыг урьж байна.

Арга хэмжээний төлбөр 200.000 төгрөг. (Холбооны гишүүн болон гишүүн байгууллагуудын инженерүүдэд 20 хувийн хөнгөлөлттэй).

Төлбөрт арга хэмжээ, илтгэлийн эмхэтгэл, өдрийн хоол, хүлээн авалтын төлбөр болон Мэргэжил дээшлүүлэлтийн 2 багц цаг хангасан гэрчилгээ тус тус орсон болно.

Дансны мэдээлэл: ГОЛОМТ банк 1801065628. МБИ Холбоо

Гүйлгээний утга: овог нэр, утасны дугаараа заавал бичих.

Бүртгэлийн ЛИНК

Бүртгүүлсэн хүмүүст мэйл хаягаар дэлгэрэнгүй хөтөлбөр болон бусад мэдээлэл очих болно.

Хүний тоо хязгаартай тул та амжиж бүртгүүлээрэй. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 11-330985, 94940985, 94940986 утсуудаар лавлана уу.

Нийтэлсэн: 2023-06-13

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.