• 976-11-330985
  • info@mace.org.mn

"ИНЖЕНЕРИЙН ӨВРИЙН ДЭВТЭР" ХУДАЛДААНД ГАРЛАА

“Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо” ТББ болон “Монкон констракшн” ХХК хамтран “ИНЖЕНЕРИЙН ӨВРИЙН ДЭВТЭР”-ийг бүтээн Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ойн баярыг тохиолдуулан олон нийтэд танилцуулан, энэ өдрөөс эхлэн худалдаанд гаргалаа.

Баярын арга хэмжээний үеэр энэхүү дэвтрийг бүтээхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан байгууллагууд болон холбооны хамтрагч төрийн болон төрийн бус байгууллагуудад бэлэглэлээ.

Бидэнтэй хамтран ажилласан “Монкон констракшн” ХХК болон “Атмор”, “ББСМО”, “Бүрэн трейд деволопмент”, “Гидро дизайн инноваци”, “Глобал дрийм”, “И Жи Өү”, “Интеллект тауэр”, “Өрнөл проект”, “Сика Монголия”, “Цагаан хуаран консалтинг”, “Пи Эс Си”, “Хархорин өргөө”, “ЭГЭ”, “Эрчим төсөл” ХХК-иуддаа талархал илэрхийлье.

“ИНЖЕНЕРИЙН ӨВРИЙН ДЭВТЭР” нь а5 хэмжээтэй, хатуу хавтастай, хуудасны тэмдэглэл болох хавчуургатай. Агуулгын хувьд жилийн 365 өдрийн тэмдэглэл хөтлөх үндсэн хэсэг болон барилга угсралт, зураг төслийн бүтээцийн инженерүүдийн гарын авлага болохуйц мэргэжлийн томьёо, тооцоолол, нийтлэг мөрдөгддөг БНбД-ийн хавсралтууд, бүтээц эдлэл, бетон, металл хийцийн нягт, харьцуулалт, материалын шинж чанар, өрлөг, бетон цутгалтын ажлын үед шаардагдах хэмжээсүүд, хөрсний итгэлцүүрүүд, газар хөдлөлийн үйлчлэлд үзүүлэх хийц эдлэлүүдийн итгэлцүүр, хэмжээсүүд гэх мэт өдөр тутмын ажил үүрэг, мэдлэгт нэн шаардлагатай мэдээллүүдтэй, гарын дор байнга хэрэглэгдэхэд зориулагдсанаараа онцлог юм.

Энэхүү дэвтэр цөөн хувь хэвлэгдсэн тул худалдан авах хүсэлтэй инженерүүд Холбооны байрнаас ирж авна уу.

Үнэ: 25.000₮

 

Нийтэлсэн: 2023-09-13

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.