• 976-11-330985
  • info@mace.org.mn

"ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР-2023" ЗАРЛАГДЛАА

 Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь барилгын салбарт ажиллах шинэ залуу боловсон хүчнээ бэлтгэх, тэднийг хөгжүүлэх, дэмжих зорилгоор оюутны сургалтын төлбөр олгох тэтгэлэгт хөтөлбөрийг 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.
Өнгөрсөн жил тус тэтгэлгийг Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжлээр суралцаж буй 3 оюутанд олгосон бөгөөд тэтгэлэг авсан оюутнууд маань амжилттай суралцаж байгааг дуулгахад таатай байна.
Бид 2023 оны Тэтгэлэгт хөтөлбөртөө Холбоо, дохиолол, автоматикийн инженер мэргэжлээр суралцаж буй 4-р курсын оюутнуудыг онцолж байна.
"Оюутны тэтгэлэгт хөтөлбөр-2023"-ыг ивээн тэтгэн, санхүүжүүлж буй "Прожект Девелопмент Тотал Солюшн" ХХК-ийн хамт олонд баярлалаа.

Нийтэлсэн: 2023-09-15

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.