• 976-11-330985
  • info@mace.org.mn

ХОЛБОО БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ ҮЗЭГЛЭВ

"Монголын Барилгын инженерүүдийн холбоо” ТББ “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-тэй хамтран ажиллаад багагүй хугацааг үдэж буй. Энэхүү хамтын ажиллагааг албажуулан холбооны Ерөнхийлөгч А.Ариунболд, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа нар “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ”-т 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Засгийн газраас Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлдэг болсонтой холбогдуулан төр, хувийн хэвшлийн үйл ажиллагааг өргөжүүлэн, талууд хоорондын үйл ажиллагааг дэмжих, харилцан мэдээлэл солилцож ажиллах тухай энэхүү Санамж бичигт тусгасан байна.

Санамж бичгийн хүрээнд барилгын салбарын хууль тогтоомж, бодлогын болон техникийн баримт бичиг, төсөл хөтөлбөр, төлөвлөгөөг хамтран боловсруулах, салбарын инженер, техникийн ажилтнуудыг чадавхжуулан сургах, шинэ дэвшилтэт техник, технологийн чиглэлээр нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, барилгын салбарын аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, чанар аюулгүй байдал, хяналтын тогтолцоог шинэчилж, өөрчлөх зэрэг 7 чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.



Нийтэлсэн: 2023-09-15

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.