• 976-11-330985
  • info@mace.org.mn

ХОЛБОО "МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО" ТББ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

"Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо" ТББ болон "Монголын Өмгөөлөгчдийн Холбоо" ТББ-ууд өнөөдөр /2024.04.17/ хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.  

Холбоог төлөөлж Ерөнхийлөгч, Зөвлөх инженер Б.Гантулга, Олон нийттэй харилцах, гишүүнчлэлийн хорооны дарга, Удирдах Зөвлөлийн гишүүн Б.Мөнхбаатар,  Удирдах Зөвлөлийн гишүүн А.Мөнхханд,  Гүйцэтгэх захирал Х.Хонгорзул, "Монголын Өмгөөлөгчдийн Холбоо" ТББ-ыг төлөөлж тус холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров, Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Т.Энхбаяр нар оролцлоо. 

Энэхүү "Санамж бичиг"-т "Монголын Өмгөөлөгчдийн Холбоо" ТББ-ын зүгээс Барилгын салбарын хууль, эрх зүйн баримт бичиг боловсруулах, түүнтэй холбоотой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, МБИХ-ны гишүүдэд хөдөлмөрийн маргаан, гэрээ хэлцэл байгуулах, бусад шаардлагатай асуудлаар хууль зүйн сургалт зохион байгуулах, МБИХ-ны гишүүдийг тус салбарт мэргэшсэн өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээдтэй холбож, хууль зүйн үйлчилгээг хямдралтай үнээр авах боломжоор хангах; "Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо" ТББ-ын зүгээс Барилга хот, байгуулалтын чиглэлээр мэргэших сонирхолтой өмгөөлөгч нарт салбарын мэдлэг олгох сургалт зохион байгуулах чиглэлээр тус тус хамтран ажиллахаар тусгалаа. 

          

Нийтэлсэн: 2024-04-17

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.