• 976-11-330985
  • info@mace.org.mn

"БАРИЛГЫН ТҮР ШАТ УГСРАХ ТЕХНОЛОГИ, ЗААВАРЧИЛГАА" сургалт болох гэж байна.

Барилгын түр шат угсрах технологи, зааварчилгаа сургалтын зорилго:
Барилга угсралтын ажилд өргөн хэрэглэгддэг барилгын түр шатыг угсрах технологи, зааварчилгаа болон тооцох процесс, шатыг угсрах буулгах үед аюулгүй байдал хангах стандарт болон техникийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой.
Сургалтын сургагч багшаар:
"НБИК" ХХК-ийн барилгын түр шат угсралтын мэргэжлийн багш А.Азхүү ажиллана.
Сургалтад хамрагсад:
-Барилга угсралтын инженерүүд
-Барилгын талбайн даамал
-Техникийн ажилчид хамрагдах боломжтой.
Сургалтын орчин хэлбэр:
Онол болон практик дадлага хосолсон хэлбэрээр явагдана.
Онолын хичээл МБИХ-ны сургалтын танхимд
Дадлага ажлыг НБИК компанийн дадлагын талбайд
Сургалт явагдах огноо: 2024 оны 06 дугаар сарын 10-11-ны өдрүүдэд 10:00-18:00 цагт
Сургалтын төлбөр: 200.000 төгрөг /төлбөрт сургалтын материал, гэрчилгээ, өдрийн хоол багтсан болно./
Сургалтад хамрагдах хүсэлтэй инженер мэргэжилтнүүд ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.
Сургалтын талаарх мэдээллийг 11-330985, 94940986 утсуудаар лавлан асууна уу.

Нийтэлсэн: 2024-05-28

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.