• 976-11-330985
  • info@mace.org.mn

БНСУ-ЫН “YEDА ENGINEERING” КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Өнөөдөр Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь БНСУ-ын “YEDА ENGINEERING” компанитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд хамтран салбарын мэргэжилтнүүдэд чиглэсэн мэргэжлийн сургалт, арга хэмжээ зохион байгуулах, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг чиглэлд анхаарч ажиллахаар боллоо.

Тус YEDA Engineering компани нь 1998 онд байгуулагдсан, цахилгаан станц, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн болон барилга байгууламжийн цахилгаан хангамжийн зураг төсөл боловсруулдаг компани юм. Тус компани нь БНСУ-д үйл ажиллагаандаа BIM хэрэгжүүлдэг ТОП компаниудын нэг бөгөөд 2013, 2021 онуудад BIM хэрэгжүүлсэн чиглэлээр БНСУ-ын шилдэг компаниар шалгарч байсан байна. 

Тус компани нь манай холбоотой хамтран ажиллах болсноор BIM нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, зураг төсөлд хэрхэн ашиглах асуудлаар хамтарсан цахим болон танхимын (БНСУ-д) сургалтуудыг хийхээр санал тохиролцлоо.

      

Нийтэлсэн: 2024-06-05

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.