“Интеллект Групп” ХХК болон “Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо”-ны хамтран зохион байгуулж буй #BDCM2025 – БАРИЛГЫН БИЗНЕС ХӨГЖҮҮЛЭЛТ: СОРИЛТ БА ТУРШЛАГА сэдэвт салбарын мэргэжлийн нэтворк хуралд урьж байна.
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын барилгын салбарын бизнес хөгжлийн чиг хандлагыг олон улсын түвшинд хүргэх, оролцогч талууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг мэргэжлийн хүрээнд хэлэлцэн, шийдэл гаргах зорилготой бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг.
Бид хөгжүүлэлтийн ард нуугдаж үлддэг бодит түүхүүдийг ил гаргаж, хамтын ухаанаар ирээдүйг хэрхэн бүтээж буй хөгжүүлэгчдийн туршлагыг харуулахыг зорьж байна.
Энэ удаагийн арга хэмжээнд салбартаа тэргүүлэгч дараах төлөөллүүд өөрсдийн төсөл бүтсэн түүх, хөгжүүлэлтийн онцлог шийдлүүд, учирсан сорилтууд, түүнийг даван гарсан туршлага зэргээ хуваалцах илтгэл тавин оролцоно.
Төслийн туршлага хуваалцах байгууллагууд:
Нью Прогресс Групп – "Хан Төгөл Хотхон"
Мишээл групп – "365 Мандала Тауэр"
Нийтэлсэн: 2025-04-28