• 976-11-330985
  • info@mace.org.mn

"МЕТРО & ГАЗАР ДООРХ БАЙГУУЛАМЖ. ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА" ТЕХНИКИНЙ СЕМИНАР БОЛНО.

Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо ТББ нь дүрэмдээ заасан Барилгын салбарын инженер мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлагыг сайжруулах замаар хөгжүүлэх, олон улсын жишигт ойртуулан хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилтуудынхаа хүрээнд 2001 оноос эхлэн жил бүр оны уулзалт буюу олон улсын арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Удирдах зөвлөлийн шийдвэр, 2025 оны Үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2025 оны ээлжит олон улсын арга хэмжээг 06 дугаар сарын 12-13 өдрүүдэд Улаанбаатар хотын Холидэй Инн Улаанбаатар зочид буудлын хурлын танхимуудад зохион байгуулж байна. Энэ жилийн олон улсын арга хэмжээний хүрээнд дараах арга хэмжээ болно. 

6 дугаар сарын 12-ны Пүрэв гаригийн 09:00-16:00 цагт

“МЕТРО БА ГАЗАР ДООРХ БАЙГУУЛАМЖ. ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА сэдэвт олон улсын техникийн семинар ХӨТӨЛБӨР

6 дугаар сарын 13-ны Баасан гаригийн 09:00-13:00 цагт

БАРИЛГЫН САЛБАР ДАХЬ ТӨР БА ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ сэдэвт олон улсын дугуй ширээний ярилцлага ХӨТӨЛБӨР

2025 оны Олон улсын арга хэмжээг “Улаанбаатар Метро” төслийн зөвлөх үйлчилгээ, менежментийн баг “Духуа Инженеринг” компани, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНТҮГ байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа төдийгүй  манай хамтын ажиллагаат Солонгосын Барилгын Инженерүүдийн Холбоо, Японы Барилгын Инженерүүдийн Холбоо, Тайваны Барилгын болон Усны Инженерүүдийн Нийгэмлэг зэрэг гадаадын барилгын мэргэжлийн холбоод, нийгэмлэгийн удирдлагууд, эрдэмтэн, доктор, инженерүүд зэрэг 10 гаруй гадаад төлөөлөгчид урилгаар хүрэлцэн ирж, семинарт, хэлэлцүүлгүүдэд өөрийн улс орны туршлага болон зураг төсөл, угсралтын технологи, инженерчлэл, менежмент зэрэг инженерүүдэд сонирхолтой илтгэлүүд танилцуулахаар оролцож байна.   

Иймд Холбооны гишүүд, дэмжигчид, барилгын салбарын болон авто зам, уул уурхайн салбарын инженер мэргэжилтнүүдийг идэвхитэй оролцохыг урьж байна.

МАНДАТЫН ТӨЛБӨР 200.000 төгрөг /МБИ Холбооны гишүүд 150,000 төгрөг/ бөгөөд төлбөрт Илтгэлийн эмхэтгэл авах, мэргэжил дээшлүүлэх СОНГОН суралцах 2 багц цагийн гэрчилгээ, өдрийн зоог гэх мэт орсон болно.

Төлбөр төлөх дансны мэдээлэл:

Төлбөр төлөх дансны мэдээлэл:

Банк: ГОЛОМТ

Данс: 1801065628 /IBAN дугаар: MN54 0015 0018 0106 5628

Хүлээн авагч: МБИ Холбоо

Гүйлгээний утга дээр: Овог нэр утас /байгууллага бол нэмэлтээр регистрийн дугаар бичих/

Бүртгэл мэдээлэл:

Утас: 94940985, 94940986, 11-330985

Э-майл: admin@mace.org.mn

БҮРТГҮҮЛЭХ ЛИНК

 ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН АЛБА

 

Нийтэлсэн: 2025-06-05

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.