• 976-11-330985
  • info@mace.org.mn

БАРИЛГЫН САЛБАРЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧГҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ПРОЦЕССЫН ЗУРАГЛАЛ, ЗӨВЛӨМЖ БОЛОВСРУУЛАХ ТУХАЙ

Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь “Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн”-ийн захиалгаар “Барилгын салбарын хууль тогтоомжийн хүрээнд батлагдсан эрх зүйн баримт бичгүүдийн хэрэгжилтийн процессын зураглал хийж, зөвлөмж боловсруулах” зөвлөх үйлчилгээний ажлыг гэрээгээр гүйцэтгэж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд
1) Барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд олгогдох тусгай зөвшөөрөл авах /Бага, дунд, өндөр, онцгой төвөгшилтэй барилга
байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил/, 2) Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах, техникийн нөхцөл авах, 3) Барилгын ажлыг эхлүүлэх, 4) Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийг бүртгэх үйл ажиллагаа, 5) Захиалагчийн хяналт, хариуцлага,
6) Барилга байгууламжийг ашиглалтад оруулах
зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг болон бодлого чиглэлийг хэрэгжүүлэгч МБҮА ТББ, ХББОСЯ, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хотын стандартын газар, Хяналт шалгалтын газар болон АТГ-ын Урдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс зэрэг байгуулагуудтай уулзалтууд зохион байгууллаа. Уулзалтын хүрээнд дээрх 6 асуудалтай холбоотой хууль эрх зүйн баримт бичгийн хийдэл, давхардал, зөрчлийн талаар болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон юм. Энэхүү зөвлөх үйлчилгээний ажлын үр дүнд Тусгай зөвшөөрөл, Архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, Зөвлөх үй
лчилгээ, Захиалагчийн хяналт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбоотой үйл ажиллагаануудын хууль эрх зүйн хэрэгжилтийн процессын зураглалыг гаргаж, үүсч буй хүндрэл, бэрхшээл, тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, зөвлөмж гаргах юм.
Холбооны гишүүд болон салбарын аж ахуйн нэгж байгууллаг, инженерүүдээс эдгээр асуудалтай холбоотой санал хүсэлт байвал 9 дүгээр сарын 25-с өмнө холбооны хаягаар ирж уулзахыг хүсэе.
 





Нийтэлсэн: 2025-09-23

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.